Friday, September 25, 2009

А. Арман "“Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр ялагдсан уу? МАХН ялагдсан уу?”"

(Илтгэл)

Public Relations - Манайхан монголчлоод ПИАР гэж яриад хэвшчихсэн. Энэ үгийн утга нь энгийнээр тухайн асуудлаар олон түмний санаа бодол, хүсэл сонирхолд нийцүүлэн үйл ажиллагаагаа чиглүүлэх, өдөөх улмаар олон түмний хүсэл сонирхлыг чиглүүлэн залж өөртөө буюу зорилтот асуудал руу татах гэж ойлгож болно. Энэ урлагийг ганцхан улс төрд хэрэглэдэггүй, санхүү бизнес, урлаг уран сайхны бүхий л салбарт хэн нэгэн хүн юм уу байгууллага, үйлчилгээ хэв маягт ашигладаг. Бүр хямралын энэ цаг үед ч баруунд бүр ойрхон орос улсад ихээр ашиглаж байна. Манайд зөвхөн улстөрийн сонгуулийн менежментийн нэг хэсэг гэж ойлгогдоод байдаг ПИАР нь ядуу буурай орнуудад олонлогийн хүсэл тэмүүлэл, амьдрах хэв маяг нь зөвхөн улс төрд орсноор биелэгдэх бүрэн бололцоотой байдаг буюу бүх зүйлээ улстөртэй холбож ойлгодог нэг талтай, нөгөө талаас сонирхогч хүрээ өргөн учраас эсгий хийх газар нохой гүйх нь олширсон учир цэцэглээд байх шиг. Энд нэг сонирхолтой баримт дурьдая.

Манайд ихэвчлэн хэвлэл мэдээллийн байгууллагууд буюу сэтгүүлч эсвэл реклам үйлдвэрлэгчид нэг бол дарга нар ПИАРчин байдаг. Гэтэл баруунд цөмийн дайныг хамгийн өндөр түвшинд хүргээд дараа нь өөрийн гараар тэр галыг унтрааж чадсан гэж болох Рональд Рейган дэргэдээ фантастик, футурологичид буюу ирээдүй судлаачид зөгнөлт зохиолчдыг цуглуулжээ. Магадгүй АНУ-ын түүхэнд хамгийн өндөр төсөвтэй ч гэсэн хамгийн их ухаан суулгасан Оддын дайны төлөвлөгөө бол магадгүй тэр дайнаас гарах хамгийн зөв арга зам байсан байх. Тухайн үедээ шүү.

PR нь өөрөө сонгуулийн менежментийн нэг хэсэг биш төдийгүй өөрөө бие даасан улс төрийн сэтгэлзүйн салбар шинжлэх ухаан бөгөөд ПИАРчин гэдэг бол шийдвэр гаргах түвшинд ойр хүмүүсийн хэн нэгэндээ юм уу даргадаа долигнох, түүний тушаалаар явдаг үйл ажиллагаа биш юм. Энэ хоёр ойлголтыг өнөөдөр манайд ялган ойлгож байгаа мэргэжилтэн байдаг болов уу?

Товчхондоо чи мөнгөө төлсөн бол дуугаа захиалж болно. Гэхдээ чиний найрыг зон олны сэтгэл зүрхэнд бусдын хурим найраас илүү сайхан хоногштол ямар дууг ямар дуучнаар дуулуулахаа бид мэдье, үгүй бол хариуцлагаа хүлээе гэсэн энгийн зарчмыг PR гэж ойлгож болно. Өөрөөр хэлвэл олон нийтийн сэтгэл зүйг тухайн нэр дэвшигч рүүгээ чиглүүлэх, түүнийг ямар ч хамаагүй үнэ цэнэ, арга ажиллагаагаар гаргах нь тухайн суртал ухуулгын багийн үүрэг хариуцлага болохоос биш, тийм чадвар чадалтай мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлэх ёстой болохоос биш, хэн даргад ойр, хэн худлаа рекламны пауз, хэн хэвлэл мэдээлэл хариуцсан хүн ПИАРчин биш юм. Ямар ч хүнд алдаа оноо байдаг.

Амьдрал өөрөө хар цагаан бас баялаг.

Чухам энэ дундаас чөтгөрийг хүртэл тэнгэрийн элч болгон хувиргах нь улстөрийн сонгуулийн суртал ухуулгын багийн хийх ёстой ажил болохоос биш нийгэм угаасаа манай хүний эсрэг байна, даргын хэлснээр тэр хүнээр муулуулчихъя гэх мэтээр нийгмийн сэтгэл зүйг өөрчлөх бус хүлээн зөвшөөрсөн, буланд шахагдсан, тулга тойрсон, хариуцлага хүлээхээс айсан, бие даан шийдвэр гаргахаас эмээдэг нөхдүүд ийм тоглоомоор тоглодоггүй юм. Бас худал үнэн баахан ном халтардуулан хольж хутган орчуулчихаад, өөрийгөө тухайн сэдвээр ПИАРчин гэх нөхдүүд ч гэсэн хүмүүсийн дан ялангуяа улстөрийн өндөрлөг өөд мацагсдын халаасыг мөн ч ичих нүүргүй ухаж байна. Уг нь хулгайчаас хулгайлж байгаа юм чинь ямар хамаа байна гэж бодож болох ч хулгайч ч гэсэн хүн. Хүний сэтгэлийг өөрчилж ухуулах нь ПИАР-ын гол зорилго болохоос Хүний сэтгэлийг хөдөлгөх дуу захиалсан хүнийхээ хармааг нь ухах нь ПИАР-ын зорилго биш. Тийм учир өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ын сонгуулийн төв штабаас явуулсан суртал ухуулгын ажлуудыг тоймлон задлах гээд үзье. Нийт алдсан саналын дүнг дүнг 100 хувь гэж тооцвол:

- Тэжээлгэгч ОНХМХ. Тэд зөвхөн мөнгө авах төдийгөөр өөрийн сонин хэвлэл тв-дээ орлого олох гэнэ. Юуг ч хамаагүй нийгэмд цацна. Гэвч энэ нь тэдний буруу биш тухайн нэр дэвшигчийн сурталчилгааны баг бэлдэж өгөх ёстой мэдээллийг өөрсдөө сайн дураар бэлтгэсэн болж зориудаар тийм өндөр өртөгтэй захиалга авдаг. Юм хийсэн болж харагдах л юм даа. Үнэндээ наад захын нэг томхон компаний маркетингийн төлөвлөгөөг харахад эхлээд зах зээлээ судлаад, судалгаан дээрээ үндэслэн цаашаа хаана ямар мэдээллийг хүргэж гэж ажилладаг нь харагдана даа. Хэн ч үзэхгүй уншихгүй мэдээллийг түгээсний төлөө төлсөн тэр их мөнгөөр, олон нийтэд арай ойр дөхөм зүйл хийх хэрэгтэй байсан юм. 10 % санал алдсан. Хэт эмх замбараагүй мэдээлэл өөрөө хүмүүсийг эгдүүцүүлэхэд хүргэсэн.

- ОХУ-ын Ерөнхий сайд Путин ирж “нэмэр” болов. Санаатай, санаагүй тэгээд л таарчихсан. Монголчууд орост дургүй болсондоо биш соц-ийн үеийн “сайн сайхан чанар”-ын тухай “эргэн дурсдаг” хөгшчүүл багасаж, 1990 онд ардчилалтай хамт төрсөн хүүхдүүд энэ сонгуульд оролцов. Тэр залуучуудад Путин биш Обама ч юм уу нэг хамтлагийн дуучин дээр нь ойлгомжтой. Ядаж хальт мульт англи хэлтэйг хэлэх үү. Тэгээд ч хэн нэгнээс, хэт их гүрнээс айх цаг нэгэнт өнгөрчээ. Мэдээлэлжсэн эрин зууны хамгийн том хамгаалалт бол энэ юм. Нөгөө талаасаа нээлттэй нийгмийн давуу тал. Гэхдээ мэдээж нийт сонгогчдын багахан хэсэг буюу 5 % нь л гэнэтийн айлчлалд эмзэглэсэн.

- АН-ын хувьд сөрөг сурталчилгаагаа МАХН-ы эсрэг биш Энхбаяр гэдэг хувь хүн авилгалчин, эхнэр нь нөхрийнхөө толгойг мэддэг, тагнуулын газар давхиж очоод, хүн болгоныг чагнасан, аав ээж нь ийм тийм газар авсан, байр бэлгэнд авсан, тийм машин унадаг, ээж нь ач зээгээ хараад сууж байхын оронд томоохон компаний захирлуудтай наймаа ярьж явдаг, дүү нь тийм улсад манайхыг төлөөлдөг гэх мэтээр зөвхөн мань хүний хувийн асуудал руу дайрах объектоо тодорхойлж, МАХН болон түүний мянга мянган жирийн гишүүд рүү илтээр довтлоогүй нь нэг том алхам болсон. Энэ тактик 10%- ийн саналыг авсан.

- Мөн түүнчлэн манай Элбэгдорж жоохон тиймхэн л дээ, гоё худлаа уран ярьдаг панаалтай гэхдээ л...гэхдээ л Энхбаяр л биш бол чөтгөр ч яахав гэсэн өөрийгөө “ил тодоор” муулан, өрсөлдөгчөө “давслан” муулах дамжуулалтын арга хэрэглэсэн нь МАХН-ыг дэмждэг олон олон дэмжигчдийн саналыг шилжүүлэн авч чадсан. Энэ тактик 10% хавьцаа авсан.

- МАХН нэр барьж албан тушаалд очсон олон олон увайгүй түшмэдүүдийн энэ сонгуульд оруулсан “хувь нэмэр” байгаа. АН-д ч гэсэн ийм түшмэдүүд байдаг ч, тэд одоохондоо МАХН-ын ах дүү, амраг садан, нутаг усаараа 1990 оноос хойш байр сууриа бэхжүүлсэн нөхдүүдийн дэргэд хөхнөөсөө гараагүй жаалууд гэсэн үг. Уг нь аль нэг дээд, дунд шатанд ажиллаж байгаа түшмэдүүдийг зэрэгцүүлвэл адилхан авилгачин, ичгүүр сонжуургүй наймаачид байгаа. Тэд ичиж нэрэлхэхээ мэдэхгүй, зогсолтгүй эргэж байгаа дэлхийн хөгжлийн чиг хандлагыг ухаарах сөхөөгүй хэзээд даргаараа байх юм шиг хүмүүстэй харилцдагаас тэднийг тоож үздэггүй, хорхог боодог хийх, хэдэн төгрөг атгаад золгохоос хэтэрдэггүй учир амьдрал ямар байгааг ойлгохгүй “Тасралтын синдром”-оор өвчилсөн. Ард түмэн тэдний гэв гэнэтийн “сэхсэн” амьдралд маш эмзэглэдэг. Уг нь өөрсдөө хүртэл гадаадад гар утастайгаа явж, хаана байсан утасгүй интернетэд холбогдож байгаа хойно ганц хоёр гадаад мэдээ харж баймаар юм. Гэхдээ энэ нөхдүүд энэ сонгуульд тийм ч их гай болоогүй ээ. Үсрээд л 5%-ийн саналыг алдсан.

- Бусдын гараар могой бариулах арга. Цогтгэрэл, Энхтүвшин, Ч.Энхээ, Энхтуул, Эхнхсайхан, Жаргалсайхан гэх мэт. Уг нь стратегийн хувьд дайралтыг нөхөрлөж явсан улсуудаар нь хийх нь зөв хэдий ч, тактикийн хувьд нийгэмд үнэ цэнээ алдсан жоохон шизотой, нэг бол архинд донтсон эсвэл айсан, нөгөө бол үргэлж бусдыг матаж явдаг гэх мэт өөрсдөө өрсөлдөгчийг нь муулахаас илүүтэйгээр муу нэр дагуулж ирэх баг гаргаж ирсэн нь лав 10 %-ийн санал алдсан. Уг нь Элбэгдоржийг мэдэх улстөр нийгмийн зүтгэлтнүүд зөндөө байсан. Улстөрчдөөс хол байдаг ч олон түмэнд нэртэй сайхан нэртэй зүстэй улс зөндөө бий. Даанч мянган гавъяат дуулаад барсангүй.

- Хойш хургасан, асуудлыг шийдвэрлэхгүй орхисон 7/1 болон арьс өнгө, яс үндсээр ялгаварласан үзэл. Энэ чинь 1936 он биш 2009 он байгаа юм л даа. Элбэгдорж өөрөө л Шинжааниас нүүдэллэж ирээгүй бол өвөг дээдэс нь Шинэ Зеландиас ирсэн байлаа ч огт хамаагүй юм. Боолын үр удам дэлхийн гүрнийг удирдах болсон цаг даа. Энэ ажиллагаа 20% буюу хамгийн их саналыг унагасан.

- Хамгийн жижигхэн явуулга. Бохь 5% авсан. Уг нь судалгаагаа олигтойхон шиг хийгээд хэрэв тэд нь сайн хийдэг байсан бол бохь, тамхины иш, хог тарихын эсрэг сурталчилгаа хүмүүст хүрдэггүйг мэдэж авсансан бол оронд нь жишээ нь байр сууц түрээсэлж амьдардаг гэх мэтийн сурталчилгаа явуулсан бол дээр байхсан. Бохь хаясан гээд муулуулж буй нөхрийг харж байгаа хотод хөдөө маягаараа амьдардаг нөхөр гэрээсээ тавхан алхмын зайд морь харчихаад, гараа ч угаахгүй тэр рекламыг үргэлжлүүлэн үзээд сууж байгаа гэдгийг тооцоолох л ёстой байсан. Өөрөөр хэлвэл тухайн улс үндэстэн иргэдийн соёл уламжлал амьдрах хэв маяг өөрөө ПИАР-ын салшгүй хэсэг байдгыг мартсан. Сингапур бол өөр, бохины эсрэг хууль гаргасан цаг үе нь диктатурын үе байсан. Тэгээд ч бохиноос болж метронд нь гэмт хэрэг их гардаг байсан. Тэгэхээр хог хаяж байгаа нь ямар хортой вэ гэдгийг харуулах хэрэгтэй байсан. Манайд одоохондоо бохиноос болж вагон машин хоёр мөргөлдөөгүй л байна.

- Мориноос унаж байгаа сөрөг сурталчилгаанд Элбэгдоржийг унагаа дагуулсан гүү унасан зургийг монтажилсан нь илт. Наад захын нэтэд суудаг “бацаан” хараад л фото шоп гэнэ дээ. Үүний оронд өнгөрсөн хавар С.Баяр мориноос бас унаж нуруундаа гэмтэл авсан учир түүгээр ч юм уу мориноос унах бол байдаг л зүйл, харин яаж над шиг гэмтэж бэртээгүй юм гэх мэтээр хэлүүлсэн бол нөгөө бол мориноос унаж үзээгүй монгол хүн байхгүй, унаж байж бөх, уралдаж байж хүлэг гэх мэт зүйрлэж дөрөөлсөн аргаар үргэлжлүүлсэн бол дөрөөлөх гэж байгаад морь нь даагаагүй тэр сөрөг сурталчилгааг дарж чадах байсан. Эсвэл зүгээр л тэр унаж байгаа фокус муутай сонирхогчийн бичлэгийг дахин хийж мань эрийг инээмсэглэн босож ирээд морио илбээд, мордон давхих гэх мэтээр зохиомжилсон бол тэр уналт дарагдах байсан.10 %.

- Сургалтын төлбөрийг чөлөөлнө гэж шанаган цацалтын аргаар үзсэн. Гэвч дөнгөж сургууль төгсөлтийн үе таарсан, конкурс эхлэх болоогүй буюу би юм уу манай хүүхэд яах ч юм билээ гэсэн хандлага нөгөө талаар зорилтот бүлэг оюутны дийлэнхи нь жилийн эцэст төлбөрөө төлчихсөн байлаа. Тухайлсан сурталчилгаан дээрээ төлбөрөө төлсөн оюутнуудын төлбөрийг буцаан олгоно гэх мэтээр жоохон давс хужир нэмсэн бол саналын хувьд даялах боломж байсан. Дээр нь зах зээлийн хуулиар мэргэжлийн ажилтан бэлтгэх сургалт үнэ төлбөргүй мөн түүнчлэн мань хүний л бүтээлцсэн хуулиудаар 45000 төгрөгийн тэтгэмж авдаг болчихсон гэх мэтээр хэдийгээр тэнд суралцаж буй суралцагч цөөхөн ч гэсэн нийт масст сурах нэг нь үнэгүй сураад л байгаа гэсэн ойлголт тогтчихсон. Бас гадаадын их дээд сургуулиудад суралцах нь цааш явах арга зам гэх хандлага, ерөнхийдөө зах зээлийн шилжилт дуусах шатандаа явааг энэ бүхэн харуулж байна. Өөрөөр хэлвэл зах зээл дөнгөж эхэлж байх үед хүн болгон дээд боловсролтой болох гэж дайрдаг байсан цаг өнгөрч тэр дундаа үнэгүй боловсрол өөрөө аюултай гэдгийг хүүхдээ 100 долларын хувийн цэцэрлэгт өгч чадахгүй учраас гэрийнхээ дэргэд мань хүний хоолных нь мөнгийг нэмүүлсэн цэцэрлэгт өлсчихсөн ирдэгийг нь мэдэх цэвэрлэгч хүүхэн ч ойлгохтойгоо болжээ. Хүн хүүхдээсээ сүүлчийн үмх талхаа ч хайрладаггүй. Өөрөө уранхай хувцастай хүүхэд нь оргиналь нэртэй үнэтэй хулхи пүүз өмсөөд явж байгааг алийг тэр гэх вэ? Тэгэхээр зорилтот бүлэг нь уг нь зөв байна. Залуучууд. Гагцхүү тэднийг хэрхэн татах вэ гэдэг дээр алдаа гаргажээ. Боловсролын яам ч тиймээ л гээд байсан болохоос ямар ч судалгаа тооцоо, хөрөнгө санхүүгийн боломж бололцоог дурьдсангүй. Үүний оронд гадаадад сурч ажиллаж байгаа хүмүүст хар цагаан нь хамаагүй эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нь улс төлдөг болно. Нөгөө бол хөдөлмөрийн хөлсниий доод хэмжээг 330.000 төгрөг болгоно, төрийн албан хаагчдын цалинг 50 хувь нэмнэ гэх мэт хийсвэр мөртлөө амьдралд ойр сонсогдох улиг болсон амлалтууд оноо алдахгүй байх байсан. Хэрэв сонгогдлоо гэхэд хөрөнгө мөнгөний асуудал тэгтэй тэргүй дээд боловсролыг үнэгүй болгохтой л адил хавьцаа гарах биз.5%

- Төгсгөлд нь МАХН-ын сонгуулийн штаб хоёр толгойтой ажиллаж Ерөнхийлөгчийн сонгуулийн штаб, МАХН-ын Удирдах зөвлөл хоёрын чухам аль нь асуудлыг шийдээд байгаа хэн нь фронтыг удирдаад байгааг мэргэжлийн хүмүүс ойлгохгүй байлаа. Генералууд ойлголцохгүй бол цэргүүд яахаа ч мэдэхгүй шүү дээ. 10 %.

Энэ чиглэлээр судлах гэж оролддог учир, ерөнхий хэдэн, өөрт харагдаж ойлгогдсон асуудлыг бичлээ. Одоо УИХ-ын нэг суудлын нөхөн сонгуульд нэр дэвшиж магадгүй байгаа Н. Энхбаярын хувьд хэд хэдэн гарц бий. Нэг нь, энэ холион бантангын үед пауз авч амсхийх, бусдын гараар өөрийн хийсэн хэзээ нэгэн цагт буруудах институт, процедураас хэлбэрийн төдий холдох, өөрийнх нь нэр хусавч арилахгүй, нэг талаар өөрийнх нь нэртэй байнга ардчилсан намынхан холбодог, “төрүүлсэн” хүүхдүүд гэх бүх шатны дээд, дунд, авилгачин түшмэдүүдээс Элбэгдоржоор салах арга. Уг нь маш ухаалаг ирээдүйг харсан улстөрчийн өөрийнхөө ч, улс орныхоо ч төлөө хийж чадах алхам. Тийм ч учир сонгуулийн үр дүн 10 хувь дээр эргэлдэж байхад хүлээн зөвшөөрсөн байж болох. Хоёрт, энэ амсхийлтийн дараа дахин хоёр дахин ерөнхийлөгчид зүтгэх боломж. Тэр залуу хүн. Дахиад ч улстөрд олон жил зүтгэх боломж бий. Нөхөн сонгуульд оролцвол Их хурлын дарга болох зам ч нээлттэй. Ерөнхий сайд бол одоо түүний суух сандал биш.
За нэг иймэрхүү. Та бүхэн нам эвсэл гэж талцалгүй бас харж, уншиж, бодно биз ээ. Дараачийн удаа Элбэгдорж ялахад нөлөөлсөн хүчин зүйлсүүдийг бичих гэж оролдсуу. Анхаарал тавьсанд баярлалаа.
2009-09-20

Wednesday, August 26, 2009

А. Арман “Би массажинд дуртай”

“Би массажинд дуртай”
- Тэгэх юм уу?
- Юу?
- Хэрэв тэгэх юм бол 40 мянга шүү...
- Хүүе чи ядаж наад хуруунуудын үеийг дуугаргаадах...
Нөгөөх бүсгүй хирэндээ л “уран” хөдөлгөөнөөр хуруунуудыг минь татсан ч болсонгүй. Дахиад л жоохон “Жонсон бэйби” нялж аваад, шаварт суусан машин татаж байгаа аятай “угзарч” эхэллээ.
- За, за болъё...
Юун үенийхээ шар ус гаргуулах, үе үеэр нь салгаад хаях нь.
- За яахав 30- аар тэгвэл тэг...
- Би чамтай тэгэх гэж ийшээ орж ирээгүй ээ, хөө...Тэгээд ч ах нь түрүүхэн тэгчихсэн. Баярлалаа.
Ядаж байхад хаа ч юм асаалттай байгаа “ЭФ Эм”-ээр “НҮБ” гэнэ үү? “НҮДЭ” ч гэнэ үү, нэг төслийн дарга авгай хөөрхий эм хүйстэн бэлгийн мөлжлөгт өртөн хэрхэн яаж зовж байсныг бараг л өөрсдөө ч юм уу өөрөө ч юм уу яаж сайхан болгосон тухайгаа амаа мэдэхгүй авч өгнө. Очиж, очиж бэлгийн мөлжлөг шүү. Ямар хямдхан орчуулга вэ дээ?
Нөгөөх маань дурамжхан нь аргагүй алчуур, тосоо аваад өрөөнөөс гарав.
Сайхан бүсгүй юмаа. Хүүхдээрээ шахуу царай, чилгэр тэгшхэн хөл, чийрэг сэргэр хөх, бараг “бенз” шахуу “гаагаа” ч юм уу, мини ч юм уу?
Даанч харц нь хотын төвийн подвальд байх тэр саун шигээ бөөн “манан будан, уур цан”, юу бодож байгаа нь ч “харагдахгүй”, обойдож өнгөлсөн тэр хананы цаана эцэс төгсгөлгүй үргэлжилсэн бохир, цэвэр усны хонгил шиг хаанаас хаа хүрэх нь ч таагдашгүй.
Би уг нь “тэгэх” гэж нэрлээд байгаа тийм “массаж”- нд дуртай. Ганцхан тэр бүсгүй маань гимнастикчин ч юм уу, эмнэг сургагч шиг биш байлаа ч, үл мэдэг чичирхийлж байгаа тийм л биеийг илбэх дуртай.
Нэг их хайр асаж дүрэлзээд байдаггүй юмаа гэхэд, үнсэлт хүлээсэн тийм л харцыг мэдрэх дуртай. Нарт ертөнцийн түг түмэн эрчүүдээс намайг гэж урин хүсэж байгаа нь гэрэлтэж байдаг тийм харцанд би дуртай. Олон олон бүсгүйтэй оддын дор нуугдаж яваагүй ч тоотой хэдхэн учрал болгон тодоос тод, одноос ч хурц гэрэлтэж байдаг юмаа. Би тийм харцанд зүрхээ “массаждуулах” дуртай.
2009/07/27

А. Арман “Би эмэгтэй хүнд дуртай”

“Би эмэгтэй хүнд дуртай”
Бурханы авралаар би эмэгтэй хүнд дуртай. Тэд ойлгомжгүй байх тусам гайхамшигтай санагддаг. Тарган туранхай, өндөр нам, мисс юм уу цэвэрлэгч хийдэг нь хамаа алга. Эмэгтэй хүн л бол би тэднийг хайрладаг.
Яагаад гэвэл би эрэгтэй хүн. Бурхан эр эм гэж хоёр эсрэг хүйс заяасан учир нөгөө хүйснийхнээ хайрлахгүй бол яах гэж хүн тэр тусмаа эрэгтэй хүн болж төрөх юм бэ? Бас хорчин, худалч, хулгайч юу ч бай, нөгөө бол биеэ үнэлэгч, эсбөгөөс нөхрөө эзгүйчилдэг ч бай хамаа алга. Тэдэнд бидний хийж чадахгүй амьдрал ургуулах ид шид бий учир нөхдүүд минь тэдний өмнө бөхөлзөх нь зүйтэй.
Ингэхэд би хэдийнээс эсрэг хүйсээ сонирхож эхлэв. 3-р ангид байхаа. Манай ангид Налайхаас хэдэн хүүхэд шилжиж ирсэний дотор Амартүвшин гэдэг нэг их урт гэзэгтэй хацран дээрээ мэнгэтэй охин байлаа. Хайр дурлал гэж юу болох тухай мэдэхгүй ч гэлээ тэр яагаад ч юм надад маш их таалагдсан.
Анх удаа би эсрэг хүйсний хүнээ сонирхсон минь тэр.
Миний таньж мэддэг ангийн болон байрны охидуудаас их л өөр зүгийн амьтан мэт санагдаж байсан. Бодлыг минь уншсан мэт багш хажууд суулгаж, би эмээгийнхээ өглөө өгсөн ганц ширхэг чихрийг түүнд өгч билээ. Тэр үед чихэр ховор бараа байсан юм шүү дүү нар минь.
Даанч манай ангийн Нандиа гэдэг хамгийн аманцар ховч охин харчихаад ангиар нэг тараав аа...Арман шинэ ирсэн охинд чихэр өгсөн гээд л...Манай ангийн охидууд муухай хараад л, банди нар аан энэ тэгвэл чиний авгай гэлцэн нүүр хийх газаргүй болгов. Би хичнээн эсэргүүцээд тэд тэр охиныг миний авгай гэж нэрлэхээ больсонгүй. Тэгтэл нэг нь сонин санаа гаргав.
Арман чихэр өгсөн охиноо өөрөө зодох ёстой гэж...
Зодно гэхээр аймаар балбана гэсэн үг биш л дээ. Ямар ч байсан цохих ёстой байлаа. Манай ангийн хөвгүүд тэр тэнэг санааг дэмжлээ. Би авгайтай гэдэг нэрнээс салахын тулд юу ч хийхээс буцахгүй байв. Хэдий тэр охиныг өрөвдөж байсан ч, тэр надад маш их таалагдаж байсан ч би тэр охин руу очоод хөл рүү нь өшиглөж билээ.
Тэр миний эмэгтэй хүнд гар хүрсэн анхны бөгөөд эцсийн хуншгүй тохиолдол байсан юм.
Тун ч удалгүй манайх байранд орж, би өөр сургууль руу шилжсэн. Гэхдээ л би харамсаад байлаа. Бодоод л яваад байлаа. Яасан муухай юм хийв дээ гэж...Одоо хүртэл тэр тухай боддог. Хэрэв тэр хаа нэгтээ амьд мэнд байдаг бол уулзаж уучлал гуйх юмсан. Түүнээс хойш маш олон жил өнгөрч, олон ч үйл явдал болж, амьдралд минь сайн муу олон бүсгүй зөрж өнгөрлөө.
Ажил дээрээ ч юм уу амраг хайрын асуудлаас болж, аргаа баран цохиод авмаар санагдаж байсан үе таарсан ч, би гаднах нь хачин байдалтай байгаа ч дотоод мөн чанар нь гайхамшигтай эмэгтэй хүний өөдөөс нударгаа зангидаж чадахгүй юм билээ. Тэгсэнд орвол наадмын бэлтгэлд гарсан бөхчүүдийн хоол нь буцалж байгаа тогоотой зуухыг гүйж очоод өшиглөөд хаясан нь дээр...
Хамгийн анхны Эр хүн бүсгүйгээ галзуу зэрлэг араатнаас хамгаалах гээд ч юм уу, эсвэл тэр хүүхнийг өөрийн болгохын тулд юу ч хийхээс буцахгүй болтлоо галзуурчихсан ирээдүйн нөхрийнх нь гарт амиа алдсан байх даа.
Тиймээ би эмэгтэй хүнд дуртай. Гудамжинд эмэгтэй хүн цохиж байгаа хоёр гурван нөхөртэй нударга зөрүүлэв. Даанч нөгөө өмөөрсөн хүүхэн маань нөхөртэйгээ нийлэн над руу дайраад жоохон тиймхэн юм болно гээч. Бүгд л тэгдэг. Хөөрхийс гэртээ хэзээ нэгэн цагт харихаас хойш нөхрөөсөө айдаг байх л даа. Аягүй бол нөгөө нөхөр нь сайхан өлгөж аваад надаар далимдуулан дахиж балбах биз...
Бүсгүйчүүд бидэнд зодуулахын тулд биш биднийг зодолдуулахын төлөө төрсөн юм шүү л гэж хэлэх гээд дэвэн дэлхийгээр нисэв ээ...Эрчүүд ээ, гар чинь загатнаад байвал бокс гэж нэг гоё спорт байдаг юм шүү дээ. Олимпийн аварга болчих ч юм бил үү?
2009/07/14. Улаанбаатар

А. Арман “Тэрбумтан болохыг мөрөөдөгсдөд”

“Тэрбумтан болохыг мөрөөдөгсдөд”
Эрхэм та 9 тэгтэй мөнгөн хөрөнгийн эзэн болохыг хүсвэл, дараахь 9 зарчмыг уншаад үз. Би ямар нэгэн номноос орчуулаагүй бөгөөд магад уншсан олон номны мөрүүд холилдсон байхыг үл үгүйсгэнэ:
1. “Хүн бол хамгийн чухал капитал бөгөөд хүнд оруулсан бүхий л хөрөнгө оруулалт эргэж нөхөн төлөгддөг.” Карл Маркс хэлжээ. Намайг хоцрогдсон социалист юм ярилаа гэх хүмүүн байх ахул дөнгөж энэ хавар АНУ-д Карл Марксын эдийн засгийн онолыг судлах жил бүрийн ОУ-ын эрдэмтэн судлаачдын ээлжит бага хурал болсныг тэмдэглэх нь зүйтэй байх. Тэгэхээр хүн хамгийн чухал капитал гэдгийг үргэлж санаж яв. Учир нь чи хүний бодсон зүйл дээр, хүн ажиллуулж, хүнд зориулсан юм хийгээд, хүн тэрнийг чинь худалдан авснаар зөрүү мөнгөн дүн нь чамд ашиг болох учир хэзээ ч хоосон цифрэнд битгий утга учир өг. Тэрэнд орвол бага ангийн хүүхдийнхээ тооны хичээлд тусал.
2. Нэмүү өртөгийн онолыг дээр дурьдсан эр бас л оновчтой тодорхойлсон. Хэлээд хэлээд ойлгохгүй юм бол хэлэхээ болъё оо гэдэг шиг бид ч тэр дундаа ирээдүйн тэрбумтан та ч гэсэн нэмүү өртөг шингэсэн талх худалдан авч байгаа учир талоноо битгий хая. Бас талоноор үйлчилдэггүй дэлгүүр лангуунаас юм битгий худалдан ав. Жил бүрийн санхүүгийн тайлангийн улиралд багтаан өөрийн дэлгүүрт үйлчлүүлсэн талонуудаа цуглуулан авч очоод нэмүү 10%-ийн татвараа буцаан авч болдог. Жоохон залхуутай бас ичмээр ч юм шиг. Гэхдээ баяжихыг хүсэж байгаа бол тэр хүний сэтгэл хөдлөлийн янз бүрийн булчирхайнуудаа “авхуулсан нь” дээр шүү. Үүгээр юу хэлэхийг хүсэв гэхээр, Чи өөрөө ч нэмүү өртөг гэгддэг энэ банкнаас гадуурх ямар ч хүүгүй мөнгөн хуримтлалын санг арвижуулахын оронд түүнээс зугатах боломж бололцоог эртнээс судалж байгаарай гэсэн үг.
3. Мөн түүнчлэн татварын багц хуулиудын дундаас зөвхөн хөнгөлөлт урамшуулалттай хэсгийг тогтоогоод ав. Маань мэгзэм шиг.
4. Асар их баялаг зүгээр нэг ороод ирдэггүй учир улстөрчидтэй найзал. Тэдэнд мөнгө өгч болно. Харин зээлдэүүлж болохгүй гэдгийг үргэлж сана. Хэрэв тэднээс тус гуйх юм бол тэд чамаас зайгаа барина. Тийм учир ажил хэргийн шинжтэй л яриагаа эхэлж ажил хэрэгчээр наймаагаа дуусга бай.
5. Хууль бус наймаанд оролцож гэв гэнэт баяжих санал үргэлж ирнэ. Чи орох гэж огт бодохгүй байна гэсэнд орвол одоохондоо мөнгөөөр муу байна гэж худал хэл. Хэрэв нөгөө нөхөд азаар контрабанд нь амжилттай болоод “дороо томорвол” чамайг овоо хараандаа оруулна. Чи “бууны нохой” ч юм бил үү? Тийм учир сонинууд дээр өртэй байгаагаа, компани чинь урагшилахгүй байгаа мэтээр жоохон бичүүлж анхаарлыг өөрөөсөө холдуулж болох юм. Хэрэв нөгөө нөхөр бүр “Дон Корлеоне” болчихвол, ажлын өдөр ч хамаагүй ганц шил юм бариад зүгээр л амьдрал хүүхэд насаа ч юм уу, анх танилцаж байсан тэр үеэ ярьж чалчих гэж оч...тэр гайхна. Сэжиглэнэ. Тэгээд чамайг шал согтуу гарч явсан хойно. Өөрөөс нь юу ч гуйх гэж ирээгүйг ойлгоод тайвширна. Харин хүмүүс чамайг түүнтэй их ойр гэж бодно. Өөрөөр хэлвэл бусад жижиг гарууд чамайг оролдохгүй.
6. Хэн нэгэн улстөрчийн ах дүүс эсвэл нууц амраг нь түр зуур эргүүлэх асар их мөнгөн боломжийн тухай санамсаргүй мэт ам алдана. Хэрэв чи үүнийг шүүрээд авбал хохь чинь. Уг нь чамайг овоо тул юм бодож байсан чинь харин жараахай байж. Ийм хүмүүс хэзээ ч мөнгийг чинь эргүүлж өгөхгүй дээ. Шүүхэдвэл чи л өөрөө “бөгсөө ухуулна”. Нөгөө улстөрч дээр орвол, надад та нарын асуудал ямар хамаатай юм бэ гээд суучихна. Аягүй л бол мань эр чам руу дэгээ шидсэн дээ.
7. Бүх төрлийн бизнес рүү хөрөнгө оруулаад маш хурдан хөрөнгөө татан авч байх хэрэгтэй. Өөрөөр хэлвэл одооныхоор хувьцаа эзэмшээд зарна гэсэн үг. Гэхдээ зарим нэг нь “Баавгай” болох гээд бамбаруушхан болчих тохиолдол бий. Би энд шууд утгаар нь хөрөнгийн зах бизнес ярьсангүй. Түүн шиг л мөнгөө байнга эргэлдүүлж нэгээс нөгөөд шилжиж бай гэх гэсэн юм. Энэ нь урт хугацааны лизингээс илүү богинохон хугацаатай ломбард ашигтай байдгаар харагдана.
8. Хувьсгалыг хүртэл зээлээр л хийдэг юм шүү. Ленин Германаас 14 сая марк зээлсэн нь саяхан нэхэгдээд бөөн юм болж билээ. Тэгэхээр хүнээс зээлэх гуйхдаа зоригтой байгаарай. Чи тэрбумтан болохоос хойш тэрмуугаас хэдэн цааас түр л авч байгаа болохоос. Өгөхгүй бол болино л биз...Гэхдээ мартахгүй ээ...Өөрөөр хэлвэл чи мөнгө зээлэхийг хүсэж байгаа тэр үедээ харц дээгүүр нэг их гүн бөгөөд чи тэр хүнээс биш тэр хүн чамаас зээлэх гэж байгаа мэт асуусан үл итгэсэн харцтай бай...
9. Хамгийн хямд төсөр зүйл хэрэглэж бай...тэгэхдээ ажилтнуудаа хамгийн гоё хувцаслахыг шаардаж, сайхан үнэтэй оффист суулгаж, үнэтэй ресторанд дайлж бай. Тэр том хүлээн авалтны эзэн бусдаасаа эрс ялгагдаж харагдана. Нэг Зөөгч тэнд андуураад суучихсан гэмээр. Дэлгүүрт байж л байдаг хямдхаан костюмтай. Үгүй мөн энэ тэрбумтнууд нэг бодлын маягтай нэг бодлын ямар энгийн байх юм бэ?
За хэрэв та бүхэнд сонихолтой санагдвал өчүүхэн надад зурвас илгээгээрэй. Чадан ядан бичвэрлэсүү...
2009/07/21

А. Арман “Интернэт байхад машинаар яах юм бэ?”

“Интернэт байхад машинаар яах юм бэ?”
Өнөө өглөө “өнөөдүүл чинь” бензиний үнийг дахиж 90 төгрөгөөр нэмчихэж. “Өнөөдүүл”-ийн “зовлон зүдгүүр”-ийг эх орныхоо төлөө хэрхэн яаж “зүтгэж” байгааг “ойлгосон”, Засгийн газар 7 сарын 8 наас бензинийг онцгой албан татвараас чөлөөлсөн. Ингэхдээ импортын үнэ өмнөх 6-р сараас 11-33 хувиар өссөн учир Монголчууддаа 360-470 төгрөгөөр нэмэгдсэн бензин хэрэглүүлэхгүй чухам цагаа олсон “Эх оронч” шийдвэр гэж “гоншигнож” байсан. Даанч тэр үед уг нь бидэнд огт падгүй ч хамгийн үнэтэй “бензин” тэр тусмаа, “Өнөөдүүл”-ийн жишээ авах дуртай “Бренд” бишээ “брент” Лондонд 2 хувиар, харин Нью Йорк дээр 2,3 хувь хавьцаа өссөн гэж одоо цагийн хэл мэддэг “бацаан”- ууд хүртэл ойлгохоор мэдээ явж л байх чинь билээ. Гэтэл саяхан даа 10-аад хоногийн өмнө бас бензиний үнээ нэмсэн.
Гэтэл “Өнөөдүүл” чинь “нөгөөдүүл”-ээ өөрсдийнх нь “найрка”-г уусаар байгаад юмны наад цаадахыг ухаарахгүй маанаг болсон, аль эсвэл юм мэддэг хэд нь бүгд гараад явчихсан учир юу ч мэддэггүй, чадалгүй “нөгөөдүүл” нь эндээ үлдсэн юм чинь яав л гэж инээд алдан суудаг бололтой. Ядаж байхад “Өнөөдүүл” чинь мартамхай юм. Улс орны төлөө “нойр хоолгүй зүтгэж” байгаа ёстой манай Ж. Бат-Оргилын хэлдгээр “Улс орныг авч явж сурсан учир унахгүй байгаа” өнөөдүүл өөрсдийнх нь мөнгийг арвижуулсан “Цахим монгол” хөтөлбөрийн буянаар, “нөгөөдүүл” нь интернэт гэдэг юмтай болчихсоныг таг мартчихаж. Баярлаад л байх юм булан тохой бүрт “Мэдээлэл” байдаг болжээ.
Амралтын улирал болохоор юмны үнийг нэмдэг нь, айлын нөхрийг томилолтооро явсан хойгуур эхнэр лүү нь мөлхдөгөө хогийн “монгол гүндүүгүй” чанар гэдгээрээ халхавчилна. Саяхан даа, бас хэдэн “Өнөөдүүл” зун болонгуут хүмүүсийг наадамлаж байх үеэр “тог”-ны үнээ нэмэх гэж “нөгөөдүүл”- ийн нөгөө юу руу нь “мөлхөж” байгаад “гардуулж” тэгс ингэсхийн “хээгүй царайлж” байгаад мөрөө буруулсан.
Яг л нэг хулгайч шиг. Хүүхний “хормой сөхөх”- дөө хүртэл эр хүн шиг бай л даа. Сайхан хийморьтой эр хүнд салхи хүртэл тусалдаг юм л даа, уг нь. Бүсгүй ч өөрөө хүлээж байдаг юм л даа, уг нь.
Гэтэл хулгайч. Харанхуй шөнө, хүн бүлгүй айлын тотгоор тэмтрэн дайрах, арчаагүй хар шаар.
Бүсгүйчүүд минь ийм зүйрлэл авсанд намайг өршөөж үзээрэй. Энэ “Өнөөдүүл” чинь юмны үнийг яг л албан тушаал, алт мөнгө, ажил сургууль амлан хөөрхий зарим “тэдний охин шиг бүсгүйчүүдийн хормойг хулгайч шиг сөхдөг” шигээ нэмээд байгаа учир л “нөгөөдүүл”-ийн нэг нь ийм зүйрлэл авлаа.
Ийм үед эр хүн гэж өөрийгөө бодож буй “нөгөөдүүл” минь, “адуу”-ндаа явмаар байсан ч, явах ёстой байсан ч гэрээсээ бүү холд. Хулгайчийг бүү өөгшүүл. Тэр гахай хоншоорыг нь тас өшиглөөд хая. Тэр бензинийг нь бүү ав. Үр хүүхэд чинь өнөөдөр чамайг хоол олж ирээгүйд өлсөж болно, уйлж болно. Тэглээ гээд тэр “өнөөдүүл”-ийн боол болж, насан туршдаа өлсөж, уйлахгүй ээ.
Өмнөөс тосох их ирээдүй харин чамайг инээмсэглэн угтах болно. Хүүхдүүд чинь ч гэсэн хүмүүнлэг ардчилсан нийгэмд хүн шиг амьдарч, Хүннү Сүннүгийн түүхтэй эх орныхоо бүрэн эрхт эзэд нь болно. Харин “өнөөдүүл” Швейцарийн дансан дахь хадгалмжаа “тэврээд”, аль нэг улсаас иргэншилэл “гуйлгачилан” “жаргах” цаг удахгүй. За орхиё.
Интернэт байхад машинаар яах юм бэ? Байгаль орчин, улсын төсөв гээд ямар их хэмнэлт гарна гээч...Би эдийн засагч биш ч мах, талхны үнэ 2 дахин бууна даа. Хэрэв бид “адуу”-ндаа “явахгүй”, “голомт”-оо манаж чадах юм бол...
2009/08/10

А. Арман “Хойч үеэсээ уучлал гуйн сөгдөх нь”

“Хойч үеэсээ уучлал гуйн сөгдөх нь”
Биднийг өршөө. Чадвал битгий зүхээрэй. Яаж ч чадаагүй нь түмэн буруу.
Эцсийн нэг өдөр биднийг шүүх, эрхэм Эх орны эздээс энэ цаг үеийнхээ 2 сая 700 мянган хүний нэрийн өмнөөс уучлал гуйя.
Хойч үеийн Монгол улсын бүрэн эрхт эзэн таниас, эрх ямба, идээ будаа, өнгө мөнгөнд “цатгалдаж” эх орон байтугай эцэг эх, элгэн саднаа ч “өвөр зуураа” эсбөгөөс “өрөөл бусдад” зарж суугаа, нэгэн он тоолол дор арьс ширний цехийн хог хаягдалтай нэг голын уснаас цуг ундаалж, “Освенциум” – оос дутахгүй яндангын утаанд хамт хордож байгаа өнөө цагийн “Ардчилсан сонгууль”-аар гарч ирдэг 76 удирдагчдын нэрийн өмнөөс уучлал гуйя.
Архи ууж мансуурахдаа л эх оронч болчихдог ааг омог нь багтаж ядсан мэт ч, арааны чинь ч пянг даахгүй арчаагүй зальтай новшнуудад, хонины морь шиг хазаарлуулан номхорсон түг түмэн хийморь нь үхчихсэн эрчүүдийнхээ нэрийн өмнөөс уучлал гуйя.
Би Чингисийн удам гэж Лондон ч юм уу Сан Франциско, Сөүлийн бааранд нус нулимсаа унаган “гоншигнох” хар амиа бодон, эх орноо хаяад одсон 130 мянган “элит”-үүдийн нэрийн өмнөөс уучлал гуйя.
Жирэмсэн эмийн шээх газраас холдож үзээгүй атал, жинхэнэ “улстөрч”, нутгийн ахын буянаар харанхуй хөмөрсөн тогоон дотроос гэв гэнэтхэн хуучин хүү шинэ хүү болон хувирч, аймгийн төв, хот суурин бүр алгасаад хөгжингүй баруунд хөл тавьсан ч, өнөөх л өчигдөр “Улаан хацартай” явсан шигээ эх орныхоо газар шороог “Улаанаар нь эргүүлэх” орчин цагийн бизнесмен нэртэй гадны боссуудын түүхий эд бэлтгэгчдийн нэрийн өмнөөс уучлал гуйя.
Уучлаарай, ирээдүйн Иргэн та...
Увайгүй энэ захидлыг уншиж буй тэр агшинд чинь Монголын их говь шанхийн нутагт гурав дөрвөн асар том хар нүх ангайж харлаад, ийм болно тийм болно гэсэн гоё гоё рекламтай зурагт самбарууд руу нь ганц нэг золбин нохой шээж харагдах байх.
Уг нь наад хар нүхнүүд чинь алт эрдэнэсээр дүүрэн байсан юм. Бидний энэ үед. Харийхан биш харийханаас ч дор харалган “энэ цагийн эзэд бид” хамтдаа хамж аваачаад харийханд өгчихсөн юм.
Та нарын үед алт зэс, одооны алт зэснээс хэдэн зуу дахин үнэтэй болчихсон, Антарктид тив дээр дайны гал дүрэлзэж байгаа биз.
Айлын ус буцалгагчаас атомын бөмбөг хүртэл алт, зэсгүй бол ажиллахгүй гэдгийг амьдран буй энэ цаг үед маань харамсалтай нь ойлгох хүн ховор байна.
Бидэнд өвөг дээдэс байгаагүй мэт биднээс та нар төрж үлдэхгүй мэт аашилж байна.
Тэгээд л би “найз”-уудынхаа өмнөөс уучлал гуйя. Намайг ч гэсэн оруулаад бид бүгдийг уучлаарай.
2009/08/06

А. Арман “Барын нүд буюу Үл таних бүсгүй”

“Үл таних бүсгүй”
Түмпэн дотор өнгө өнгийн гадуур дотуур хувцас хийгээд, будаг шунхыг нь холилдтол нь хөөсөртөл савандаад хаясан мэт толгой минь эмх замбараагүй бодлуудаа цэгцэлж амжихгүй өвдөж байна.
Сайхан бороо дахиж орвол гадагш гарч ч магад. Гараад сайхан алхаж магад. Алхаж байгаад сайхан уумаар санагдвал нэг рестораны хаалгыг салхи сэвэлзтэл нь татаж ороод, хөлөө ширээн дээр нь шидэнгээ:
- Хүүе миний дүү менюгээ аваад ир дээ...гэж чангаар хашгирна даа...
Тэгээд нэг шил улаан дарс өмнөө тавьчихаад, гудамжаар холхиж буй хүмүүсийг цонхоор ажигласан шигээ тэр л хүмүүсийн амьдралыг би л шийдэж, миний хүссэнээр хорвоо оршин буй мэт, урам зориг уух тусам улам ихсэх нь юутай сайхан.
- Хүүе ээ чи Арман мөн үү?
Миний сууж байсан ширээний дэргэд өндөрдүү нуруутай, нөгөө Опра Уйнфра маягийн хагас тайрсан буржгар үстэй, цайвар гөлгөр арьстай, нүүрээ халхалсан том хар шил зүүсэн, нимгэн хөх ягаан ноолууран задгай цамцтай, залуухан бүсгүй зогсож байна. Надад түүний зөв хэмтэй тэгш хэлбэртэй чих, бас хүзүүндээ зүгээр л утсаар зүүчихсэн барын нүд чулуу таалагдлаа.
- Тийм ээ...Би байна.
- Ямар сонин учрал вэ? Ямар олон жил өнгөрөө вэ? Би энд түр суучих уу?
Хэн бэ гэдгийг нь санахгүй байсан ч би шуудхан татгалзаж чадсангүй. Ёсыг бодож өндийн түүнийг суухыг урилаа. Тэгээд ч ямар ч эр хүн огт танихгүй ч сайхан бүсгүй өөртэй нь яриа өдвөл дуртай л байдаг шүү дээ. Гэтэл энэ бүсгүй намайг таньж байна.
- Би Италид бараг 10 жил амьдарлаа. Саяхан наадмаар нутагтаа нөхөр охин хоёртойгоо ирээд тэгээд удахгүй буцна. Чи яг л хэвээрээ байна, гэхдээ мэдээж хэрэг жоохон банди биш эр хүн болжээ. Харин би их өөрчлөгдөж үү?
Уучлаарай, би ингэж хэлэх гэсэн ч чадсангүй...Амыг нь дагуулаад, “давхилаа”.
- Өө чи ч гэсэн хэвээрээ байна. Гэхдээ мэдээж жоохон охин биш, сайхан бүсгүй болжээ. Аан Италид амьдарч байгаа юм уу? Сайхан газар байхаа...
- Тийм ээ, гэхдээ төрсөн нутгыг бас сайхан дурсамжуудыг яаж гүйцэх билээ?
Миний санаа дагаад ч тэр үү? Тэр үл таних гоо бүсгүйн хоолой чичрэх шиг. Даанч том хар шилний цаанаас түүний бодлыг мэдэрнэ гэдэг тас харанхуй шөнө уулын цаана байгаа гэр дотор бурханы өмнө бадамлаж байгаа цор ганцхан зулыг олж хар гэсэнтэй л адил юм.
Яриагаа дүйвүүлэх гэж:
- Ойрд бороо их орж байгаа...
- Харин тиймээ хүүхэд шуухад хүртэл үхэж үрэгдсэн гэж сонссон...
- Харин тийм ээ...Өө мартсанаас чи юу уух вэ?
- Өөрийнхөө уух дуртай юмаа л ууя...
- Уучлаарай...?
Нөгөөх бүсгүй гэнэт тачигнатал инээд алдав. Тэр ресторанд сууж байсан хүмүүсийг эргэж хартал нь намайг хацраа улайж байгааг мэдэртэл хөхрөв. Тэгээд өндийж, юу ч болоогүй мэт намайг огт танихгүй хүн мэт гараад явчихав. Би дагах ёстой юу, үгүй юу.
Би үлдэв. Тэгтэй тэргүй хогийн тантан шиг амьдралын их холион бантан дунд учир начир байтугай урдахь замаа ч олж харахад хэцүүхэн тийм л мөчид тэртээх он цагийн өмнөх дурсамж...Энэ бүсгүй хэн юм бол?
Дурсамж гэснээс, тэр бүсгүйн хүзүүнд түрүүхэн зүүлттэй байсан барын нүд чулуу ширээн дээрх хоосон цагаан тавган дээр хэвтэж байх нь тэр. Мултраад уначихсан юм болов уу? Араас нь аваачиж өгөх хэрэгтэй...
Сандран тэр чулууг автал, дээр нь санамсаргүй зурчихсан гэмээр а дээр нэмэх б гэж жижигхээн сийлсэн байлаа. Тээр он жилүүдийн өмнөх шиг бүдэг бадаг гэхдээ бүүр түүрхэн нэгэн дурсамж сүүмэлзэж эхэллээ.
2009/07/30

А. Арман “Баавгай замаа зассан нь”

“Баавгай замаа зассан нь”
Удахгүй дэлхийд өвөл болно. Ганцхан өөрийнх нь амьдарч буй ой тайгад ч биш бүхий л дэлхий тэр аяараа хүйтэрнэ гэдгийг болхи хөдөлгөөнтэй ч амттанд дуртай Бор баавгай сайн мэднэ.
Тэгэхээр хөлд нь орооцолдсон хэнийг ч ээжээ ааваа болтол нь, эргүүтэж дэмийртэл нь алгадах тэнхээ тамиртай байгаа дээрээ Өлөн Саарлын амьдардаг тал газраас идэх уух юм ахиухан базаагаад авбал ч болох нь тэр.
Өлөн Саарал гэдэг нь өнөөх Бор баавгай гэв гэнэт “улаан” өнгөтэй болж, ойн бүхий л амьтад “эв хамт” амьдарна гэж “аймаар шударга” хууль гаргасан 70 гаруй жил, хэл ус, арьс өнгө өөр бүр өөр тивд амьдардаг ч “ах дүүс” болсон Польшийн музейд “бэлэглэсэн” - 4 метр урт Дэлхийн хамгийн том чоно гэсэн тодотголтой өвөг дээдсээсээ биеэр өчүүхэн амьтан л даа. Юун тэр эртний тэнгис далайгаар сэлээд ирсэн Бөртэ чонотой нь харьцуулах.
Уг нь Бор баавгайн ичээ өвөлжөөг тойроод, идэх уух юм байтугай эрдэнэс, эрдэс их бий. Гэвч өөрийгөө тэнгэрийн Луу гэж бүлтэрдэг ч үнэндээ ердийн нэг тарианы Хөх Тагтаа болох нэг нөхөр өдөр шөнөгүй юм юм зууж ирээд, өнөөх Өлөн Саарлыг өөрийгөө хэн болохоо марттал нь “бэлэн бөгөөд эрүүл хоол”-оор хооллож, эргэж нисэхдээ ээрэм талыг хоосортол нь тонших болсонд Бор баавгай дургүйцэж ийн холыг зорьжээ...
Тарианы Хөх тагтаа даанч олуулаа. Нэг шаагилдаад эхэлвэл муухан зодсоноос дээр юм болно.
Өлөн Саарал өөрөө идэх хоолгүй байсан ч зочиндоо хамаг байдгаа гаргадаг зочломтгой бас сүүлийн үед том том амьтад тэднийд ирэхдээ үдийн цай, унаа юүлэх гэх мэтээр хальт бууж мордсоныгоо их юманд бодох боллоо гэж ганцаараа унтууцаж уурлах болсон гэдгийг гадарлах болсон учир энэ удаа өнгөрсөн хавар бас л хальт мордоод гарсан дарга найз Бор баавгайгаасаа арай удаан зочлохоор шийджээ. Цагаан толгойт бүргэд хүртэл тийш зүглээд байхад...
Бэлтгэлээ ч ахиухан базаав. Өлөн Саарал гар цайлгах юманд нугасгүй. Ямар сайндаа Өлөн нэр зүүхэв. Сэтгэл цагаахан. Гарыг нь л цайлгачихвал газар доор нуусан ганц үмх өөх, бүр бүхэл бүтэн хонины сүүлээ ч гаргаад өгч мэднэ.
Ингээд Бор баавгай замдаа гарчээ.
Ойгоос тал зүглэсэн жим бараг балрах гэж байсныг сая л гэнэт ухаарч. Тэгээд замаа засахаар шийдэж. Ямар Өлөн Саарлаас авах идэх уух юмаа үүрээд мод чулуу тойрч баахан цаг хүч заралтай нь биш. Сайхан шулуухан зам засчихаад:
- Ай даа анд минь би ор мөргүй алга болох гэж байсан энэ сайхан замыг нөр их хүч хөрөнгөөр заслаа даа...Хэн энэнд санаа тавив. Би л санаа тавилаа. Цаад Цагаан толгойт бүргэд байтугай тарианы Хөх тагтаа хүртэл өчнөөн олон жил чамайг сайхан үлгэрээр хуурлаа. Ер нь тэгээд ч жигүүртнүүдэд итгээд хэрэггүй. Тэд чинь биднээс огт өөр төрлийн амьтад. Харин бид бол ах дүүс, аягүй бол нэг гарал угсаатай байх ч мэднэ. Энэ жигүүртнүүдийг Луу байх үед шүү дээ. Эрэлхэг саарал чоно минь энэ замыг, одоо ингээд, зүгээр л нэг харж суух гэж би бариагүй юм шүү. Алив наашаа наадуулаа өнхрүүлээд байгаарай...Би буцаагаад өнхрүүлье. Гэхдээ нааш ирсэн юм буцахдаа арай багасах байх. Өнхөрч явахдаа элэгддэг гэдгийг мэднэ биз дээ...
Сэтгэлийг нь уургалвал бие нь хаа холдох...
Энэ үгийг уг нь Өлөн Саарлын өвөг дээдэс нь тарианы Хөх тагтааны өвөг дээдсийг балбаж хаячихаад, Бор баавгайн өвөг дээдэстэй нударга зөрүүлж явахдаа хэзээ ч юм хэлсэн гэдэг.
2008/08/25

А. Арман “Хааны хайрын түүх”

Халуун байлаа. Хөлс урсаад л...НТВ телевиз дээр барууны түүхэн сэдэвтэй кино эхэлж байна. Гол дүрд нь бидний мэдэхээр нөгөө “садар сэгсүүхэй” /секс символийг ийн хөрвүүлэв. зохиогч/ Мерилин Монрог “өөрөөсөө дор” хэмээн шуугиан дэгдээсэн, анх “Орчуулгын түүх” үе мултарсан хоёрын хайрын тухай кинонд тоглож алдаршсан Скарлет Йоханссон байна.
Ерөнхий утга нь “6 хатан сольсон 8-р Генри Тюдор буюу Англи улс, Ромын сүм хийдээс тусгаарласан түүх”.
8-р Тюдор ямар хүн байв. Яагаад 6 эхнэр солив. Энэ үзүүлэлт одоо ч томхон “Геннис”.
Хоёрыг нь цаазалж, хоёроос нь салаад, нэгийг нь “цааш нь харуулж”, бараг сүүлийн ганцтай нь “хүн ёсоор” амьдарсан хачирхалтай түүхийг та бүхэнд чадан ядан уншсан сонссоныхоо тогооноос хүргэсүү.
Тэр нэг бүсгүйгээс салж, нөгөө хүүхэнтэй суухын тулд бүх дэлхийн улстөр, шашны түүхийг өөрчилж.
Тэгсэн мөрт нөгөө түүхийг өөрчилсөн хүүхнээсээ салахын тулд цаазалсан байх юм.
Харин кинон дээрээ бол нэг айлын эгч дүү хоёртой учир ургуулах маягтай. Нээрэн кино л юм чинь дээ.
“Зүрхний массаж”- гүй бол явж өгдөггүй дайнч эр байв уу? Зүгээр л хөнгөн, шалиг дүр эсгэсэн, харгис хэрцгий дарангуйлагч байв уу?
Тэр үед бүсгүйчүүд түүнийг бүчиж байлаа.
Яг л түмэн өнгийн төгөлдөр тансаг цэцэгс хивс мэт зулсан, төгсгөл үгүй мэт уудам тал дунд, дураар идээшлэн давхих эрх дураар эмнэг хангал, халтар азарга шиг, цатгалдсан мөрт үнэр агь тансаг цэцэгсийг туурайгаараа тас тас няцалж, нэг бол дээр нь хөрвөөж, туучиж...
Олох нь ч амар, орондоо оруулах нь ч амар, одоо яв гээд хөөх нь ч амар байж. Учир нь тэр бол Хаан. Хааны таалалд нийцнэ гэдэг их юм байхгүй юу, тэр үед.
Хоч нь “Хуузат”. VII-р Генрихийн бага хүү. Багаасаа овоо ч ном уншиж, нанчилдаанд ч нилээдгүй суралцаж, тэр бүхэнд өөрийнхөө зорьсон зорилгодоо хүрэх тэмүүлэлтэй, хатуужил тэвчээртэйг харуулжээ.
Өнгөц харахад гэрлэлтүүд нь түүнийг хувийн зугаа цэнгэл хөөсөн, амиа бодсон “ханаж цадашгүй донтон” мэт сэтгэгдэл төрүүлэвч, ачир дээрээ зүгээр л нэг Европын улс орнуудын гадаад, дотоод бодлого, Англи улсын тэргүүлэх ноёдуудын ураг төрөл, удам угсаагаа “хамгийн дээд сэнтий”-д дөхүүлэх гэсэн увайгүй оролдлого, яг үнэндээ нөгөөх нь албан тушаал, алт эрдэнэс, эзэмшил газар, аймаар муухай шуналын үр дүн л байжээ.
Тэр олон эхнэр сольсон шигээ, олон янзын нөхцөл байдалд дасаж хувирч өөрчлөгдөж чаддаг байж. Ажиглаад байхад, түүн шиг хатуу чанга хүмүүст ийм чанар маш ховор тохиолддог.
Уг нь тэр биш, түүний том ах Артур хаан ширээнд суух ёстой байсан ч гэв гэнэт үхсэнээр “Бурхан хаадыг ивээдэг” гэсэн үг үнэн болов. Одоо бол “Бурхан Америкийг ивээдэг” гэх болж. Ахтай нь сүйлсэн, уруулан дээрээ жижиг ургацагтай болохоос бусдаар үзэсгэлэн төгс Арагоны Катеринатай суучихав.
1524 онд Арагоны Катерина буюу авааль эхнэрээсээ “аль уже” уйдчихсан хааны нүдэнд шадар түшмэлүүдийнх нь нэг болох Томас Болейн гүнгийн охин, лорд Персигийн залуухан гэргий Анна Болейн өртжээ. Зүгээр ч нэг өртсөнгүй, өр зүрхийг нь булаажээ.
Хааны зүрх үнэтэй бөгөөд хэн ч тэр зүрхний хэмнэлээр амьдарч, амьсгалах ёстой. Бас баярлах. Лорд Перси чухам эхнэрээ хаанд “бэлэглэж”, салахыг зөвшөөрөхдөө баярласан болов уу?
Хуримаа ч товлов. Гэтэл нээрэн мань эр айл гэр салгаж явах мөрт өөрөө тэр тухай бодоогүй явж. 8-р Генрих Тюдор хаанд Мария буюу ирээдүйд 1-р Мария бүр цаашилвал Цусан Мария гэх хочтой хатан хааныг төрүүлж өгсөн Катеринагаас салах зөвшөөрлийг дэлхийн Католик шашны төв Ватиканы хамба өгөх ёстой.
“Тэд” юунаас ч юм удаад байв.
Дургүй нь хүрсэн Генрих 1530 онд парламентын “ээлжит бус чуулган” хуралдуулж, Английн сүм хийдийг Ром бюу Ватиканы захиргаанаас чөлөөлсөн хийгээд Английн хаан нь Английн сүм хийдийн тэргүүн Хамба байх тухай хуулийн төслийг “хэлэлцүүлэн батлуулсан”- аар өнөө бидний Протестант урсгалын эх суурь тавигдсан байх юм.
Эрх чөлөөгөө иймэрхүү замаар олсон Английн сүм хийдийн “Тэргүүн Хамба” “тэр хоёр”-ын хуучин гэрлэлтийг нь тэр дор нь “салгаад хаяв”. Эрх чөлөөтэй болсон гоонь эр ч шинэ эхнэртэйгээ 1533 онд хуримлав. Намрын 9 сард охинтой болсон бөгөөд Елизавета гэж нэрлэсэн тэр охин та бидний, яагаав нөгөө худалч хуурамч эр нөхөрт гарахгүй хэмээгээд “хаан сэнтий”-тэйгээ “хуримладаг” хатан хааны тухай нэг кино байдаг даа, тэр 1-р Елизавета юм.
Анна Болейн хоёр жил ч бололгүй хааныг “уйдаав”.
Сайхан Джейн Саймуртай амьдарвал сая нэг юм хүн болж төрсөний хэрэг бүтнэ гэж бодсон байх, тэр хүүхнийг хараад Генрих. Гэвч анхныхаас нь салгаж, хоёрдахь нь болж наалдсан Аннаг салахыг зөвшөөрүүлэхээс улайрсан бух руу цэцэг бариад очих амар мэт санагдаж.
Мөрөөрөө холдоод өгөхгүй бол мулт цохиж хаяна гээч болов.
Эзэн хааныг эзгүйчилнэ гэнээ. Ямар муухай хатан бэ? Тэгээд хэнтэй тэр вэ?
Ордонд болсон нэг удаагийн бүжгэн дээр эртнээс хатан хаанд дурлаж явсан Генри Норис хатан хааны газарт унагасан бээлийг авч өгөх төдийд түүнтэй янаг амрагийн явдалтай бүр цаашлаад хааныг хороож, төр шашныг эзэнгүй болгох гэж байсныг “үнэнч нохдууд” нь дор нь “илрүүлэв”. Бас төрсөн дүү Рошфор лордтой хийгээд бас бус ордны нилээн хэдэн нөхөдтэй нэг бол “явсан” нөгөө бол “хайрласан” байв. Бас тэдний нэг Смитокс нь “хэргээ” өөрөө “сайн дураар хүлээв”.
Үнэхээр байж болшгүй. Эзэн хааныг хуурч.
1536 оны 5 сарын 15 нд Аннагийн толгойг авав. Харин охин Марияг хааны ширээ залгамжлах эрхгүй болгов. Гэвч түүх яаж өөрчлөгдсөнийг дээр товч дурьдсан.
“Зөрүүд эхнэрээ номхотгосон” бэлэвсэн эр маргааш нь л, Джейн Саймуртай сүй тавив.
Хөөрхий хүүхэн бас л жаргал үзсэнгүй. Төрөх гэж 2 долоо хоног тарчилсаны эцэст эмч нар хаантай нууцаар зөвлөлдөв. Хатныг уу? Хүүхдийг үү?
- Хүүхдийг амьд гаргаж авч болох л юм бол тэр хүүхэн яах вэ? Би хэдийг бол хэдийг, хаанаас бол хаанаас ч олно...
Тэр эдгээр үгийг тайван бөгөөд шийдмэг хэлсэн гэж түүхэнд тэмдэглэжээ.
Хэнээс ч юунаас айлгүй, хэнийг ч юуг ч тоолгүй хайрлаж явсан хатдууд нь харин ч хэнээс ч юунаас ч долоон дор “амьтад” байв, 8-р Генрих Тюдорт.
Бодоод байх нь ээ, нөгөө нэг азарга ямар сайхан түмэн өнгийн цэцэгс хивс мэт зулсан тал дунд давхиж яваагаа ухаарсандаа бус, зүгээр л бөөн идэх уух юм, хоолон дунд орчихоод баярлан тонгочиж давхидаг байж. Тас тас татаад л...
Европ даяар түүний тухай одооны аймшгийн кино шиг яриа ам дамжина.
Харин 4 дэх “сонголт” нь болсон, герцог Иоанн Клевскийн охин Анна “азтай” байв.
Тэнэг хүн тэг дундуур нь гэдэг дээ. Төрөлхийн маанагдуу Анна хуримын шөнөө үсэндээ өндөгний шар түрхчихээд, өвөрт нь орсон хийгээд, эр эм хоёрын үүрэг бол нойрсохын өмнө гараа үнсээд, бие биендээ:
- Сайхан амраарай, сайхан зүүд зүүдлээрэй хонгор минь ...гэж хэлээд л боллоо гэж барагдуухан ойлгодог, бүдүүн хадуун бүсгүй байж.
Энэ хүүхнийг протестантын “Сарнайн хүлэг баатрууд”-ын үлдэгдлийн нэг, Хааны ерөнхий сайд Томас Кромвель “олж иржээ”. 1539 онд 8-р Генрих шинэ эхнэртэйгээ “хөрөг зураг”-аар нь танилцаж. Зураач хэтэрхий гоё зурсан гэдгийг мэдээгүй, сэтгэл нь хөдөлсөн, 48 настай Генрих гар нь салгалан:
- Аваад ир, одоохон аваад ир...гэж. Удаа ч үгүй:
- Чи энэ муухай мануухайг хаанаас олоод ирээв? Төрхөмд нь хурдхан буцаа...гэж Кромвель руу хашгичлаа.
- Гэгээн дээдэс минь хэрэв та хурим хийх тохироогоо зөрчвөл бүх Европ бидний эсрэг, өршөөгөөрэй Английн эсрэг дайн зарлавал яана.
- Чөтгөр гэж...гэхдээ тэр үсэндээ өндөгний шар түрхдэг тэнэг мануухайтай чинь би л лав ойртохгүй шүү...
Салах хүсэлтийг Анна зөвшөөрөв. Хэл ам ч дэгдээсэнгүй. Энийг авна, тэрийг авна гэх мэтээр харин ч нэг хөрөнгө зоорьтой болоод авав. Хэд хэдэн бэхлэлт цайз болон “гэр бүлээ цуцлуулсаны төлөө” жил бүр 4000 фунт “шагнуулах”-аар болов. Одоогийнхоор лав 4 сая хавьцаа байхаа, фунтээрээ шүү дээ.
19-хөн настай зүс бие төгс Катерина Говард, энэ удаа буюу 5 дахь удаа хатан нь болох хувь тавилангаар хөгшин Генрихийн овоо хараанд өртөв. Ирээдүйд юу болохыг насны залуугийн харгайгаар ухаараагүй аальгүй “бяцхан охин” “цаазын тавцан” руу инээд алдан өгсөв. Хааны хатан гэдэг сайхан титэм. Харамсалтай нь их л эрт “эр эмийн ажил”-д дуртай болсон тэр жоохон охин олон ч нууц амрагтай байж. Хаанаас өмнө нь ч, хойно нь ч. Олон жилийн өмнө “хэлмэгдсэн” Анна Болейнийг бодвол үнэхээр цаазлуулахад ч багадам “гэмт хэрэг” олныг үйлджээ. Ямар Генрихт хүүхэн олдохгүйн биш.
Сүүлчийн буюу 6 дахь эхнэр нь, хөгшин лорд Невилийн бэлэвсэн гэргий, мөн л хөгшин Латимер бэйсийн бэлэвсэн гэргий, бээлийн авхай Катерина Парр байв.
Сонирхолтой гуншин шигээ тэр хэнтэй ч хэл амаа ололцож чаддаг ухаалаг хүүхэн байв, явж явж нэг юм ашгүй дээ.
Тэр хэл ам, хэрүүл уруул, албан тушаалын наймаа, авилгал, атаа хорсол, хааны галзуу мэт ааш араншин, урьдын хатдын хүүхдүүдийн хар сэрийг өөрөөсөө маш чадварлагаар тойруулна.
Дээр нь үнэнч гэж...Генрихийн нөгөө “үнэнч нохой”-нууд түүнийг 4 жилийн турш “мөрдөж мөшгисөн ч огт мөр олсонгүй”.
1547 онд гуравдахь удаагаа бэлэвсэрхэд нь нэг юм орхив. “Экс” хааны хатныг одоо хэний даалгавраар хэн мөрдөх вэ дээ? Ингэж л Англи Ватиканаас, эхнэр нь Генрихээс салсан юм даа.
2008/08/22
/ Зохиогчийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлахыг хориглоно. /

Sunday, July 12, 2009

Ален Арман “Наадмаар 00-д төрсөн бодол” /Өөрчлөх үү?/

“Наадмаар 00-д төрсөн бодол”
Наадам боллоо. Нээлтээ үзэв. 69, Пикап холилдсон хэдэн тамирчин цэнгэлдэхийг тойров. Дарга нар минь дээ та нар өөрсдийнхөө гоё гоё машиныг улсдаа нэг өдөр өнгө зүс ижилсүүлэн ажиллуулчих сэтгэл төрсөнгүй юу. Тусгаар тогтнолынхоо баяр дээр дөрөв тавхан машин ижилсүүлчих чадалгүй хоосон тархитай улс, бүхэл бүтэн 2 байтугай хорин Оюу толгойтой байгаад ч яах юм бэ. Тууз барьсан бүжигчид арайхийн тэр туузаараа даллах хооронд нэг хүүхэн оосроор бууж ирэв. Дагагчид нь бодвол нөгөө Алунгоогын 5 хүүхэд л юм шиг байгаа юм. Ээжийгээ тэр троссноос нь суллахаа мэдэхгүй гүйж сөхөрч унах хооронд троссыг таатж байсан нөхөр золтой л наадмын нээлтийг будаа болгож Алунгоог минь чирээд алга болсонгүй азаар нэг юм зогсож цааш үргэлжлэв. Тэгтэл хэдэн төрийн далбаа барьсан нөхөд эрүүл согтуу нь мэдэгдэхгүй энд тэндгүй давхина. Тэгсэн тэдэнтэй зэрэгцээд Поло тоглодог хувцас өмссөн нөхөд “шааж” байна. Би юу ч ойлгосонгүй. Ичмээр байнаа бичсэн аялгуу тань гайхамшигтай ч, та л лав улсын наадмын найруулагч биш юм. “Дважды” Төрийн шагналт Д. Жанцанноров гуай минь дээ...Ядаж байхад гол баатрынх нь морь олигтойхон ч цоройгоод өгөхгүй. Тэр тэнэг мориноос өөр цоройж ядсан морь, сүлдэндээ морь залсан, морьтон монголд НӨҮ л байж дээ. Ямар ч аргаа барсан, ямар ядуу, ямар бүтэл муутай тэгсэн мөртлөө яасан их мөнгө үрсэн юм бэ? Энэ наадмын арга хэмжээг бүх уран бүтээлчдийн дунд нээлттэй тендерээр явуулдаг болохгүй бол сүүлдээ дэлхийн соёлт түмний шившиг болно шүү дарга нар минь. Ядаж нэг удаа ч гэсэн нэр нүүрээ шударга чадалтай залуучуудаар тахлуулсан нь та нарт л хэрэгтэй байх. Ядаж нүүрээ улайлгахгүй...Радиогоор зар явна. Хүй долоон худаг, Цэнгэлдэх гэх мэт газруудад автомашинаар нэвтрэх зөвшөөрлийг зарна гэнээ...Уг нь авах гээд хайтал олдоогүй юм. Наадмын комисс шагчидтай нийлсэн үү, амьдрахын эрхэнд хэн нэг нь илүүгээ зарав уу? Ямарч байсан наадмын талбай дээр тэрнийгээ зарлаж байгааг бодвол их л зоригтой “хүнд гар” бололтой. Залгаж үзлээ. Амьдрах гэж ядсан хүнд бүх төрлийн зөвшөөрөл 10 арваараа байна гэдэг санаанд нэг л багтамгүй. Тэгэхээр энд бяцхан мафи үүсчээ. Уг нь энэ нөхдүүдийг газрын мафи гэж сонссоноос хүндэтгэлийн концертын билет, авто зогсоолын зөвшөөрлийн мафи гэж сонссогүй юмсан. Хямрал энэ мэтээр томчуудыг доош нь оруулжээ. Цэнгэлдэхийг ёс мэт “гороолов”. Ундааны сав, гялгар уут хөлд орооцолдоно. Билэгт гэдэг дарга өөрөө хот даяар хэрэглэхийг хориглосон гялгар уутнууд дээгүүрээ гишгэн, дээгүүр харсаар төв хаалгаар далд орно. Хог түүчид, хот тохижилтынхон хоёр булаацалдах шахан шуудайлах нь энд менежментийн тодорхой алхам үгүйлэгдэж байгааг харуулах мэт. Бараг Нарантуул нүүгээд иржээ. Нарны малгай, нүдний шил яахав гэхэд “гаагаа”, гадуур хувцас зарах нь жаахан тиймхэн. За бас нээрэн л хүний эрх юм даа. Хуучин цагийг “ностальжийдаах” гэж хийсэн нь илт дугуй хэлбэртэй хэдэн хуушуур авч идэв. Амт муутай. Тос нь хуучин. Яах гэж авав даа гэсээр ёсыг бодож “цохив”. Уг нь эрүүл ухаантай хүн бол ёс байтугай ёр байсан ч өөрөө өөртөө хор болох зүйлийг идэхгүй л дээ. Даанч бид бүгд “хордчихож”. Сэтгэхүй маань бие биенийгээ даган худал хөөрч, цагаан сараар бууз, наадмаар хуушуур идэхгүй бол болохгүй ч гэх шиг. За тэр яах вэ? Үндэснийхээ хувцсааар гоёлгүй яахав, Монголоороо гоёлгүй яахав. Гэхдээ бодох зүйл байнаа. Өмсөж зүүсэн маань...Та бүхэн санаж байн уу? 10-аад жилийн өмнө анх кабель орж ирэхэд бид нар Өвөрмонголчуудын хувцаслалтыг хараад шоолдог байсан бол одоо гадныхан бид нарыг шоолох цаг болжээ. Дуурь бүжгийнхэн, Түмэн эх чуулгынхан, ардын дуу бүжгийн чуулгынхан тэнд цугларчихсан юм шиг л эрээн мяраан. За даа соёлын довтолгоо юм уу гэхээр Өвөрмонголын Одон тв дээр цаг агаар зарлахдаа Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Дэлүүн болдог, ЗАО МИНЬ УДЭ гэх мэтээр /яг л ингэж бичдэг юм даа/ бүх л суурин газрыг өвөрмонголчлон урьдчилан сануулж “тус” болно. Өнгөрсөн цагаан сараар шинийн нэгэнд Монгол Үндэсний ТВ-ээр, шинийн хоёронд Боловсрол сувгуудаар Өвөрмонгол БНХАУ-д дагаар орсоны ойн концертыг бүтнээр нь гаргаж байсан бөгөөд монгол зохиолын дуучиддаа цаг байхгүй гэчихээд, иймэрхүү ажлыг өлхөн хийчих надаас илүү “жинхэнэ эх орончид” монголоор дүүрэн бий болчихож. Бас тэр концертонд нь нөгөө эх орноо хайрлаад ханадаггүй, тусгаар тогтнолынхоо төлөө үхэхэд ч бэлэн гээд уйлаад ухаанаа олохгүй явдаг гавъяат мавъяат залуу хөгшин, хип хоп, рокерууд нь эр эмгүй бараг бүгд хөтлөгчидтэйгээ хөтлөлцөөд оччихсон авъяасаа Агуу их гүрний удирдагчдад үзүүлнэ. Энэ бүхнээс гадна дотны хэн ч харсан Монгол бол Хятадын нэг хэсэг гэж ойлгоно. Аан сайн ойлгохгүй байсан Ар, Өвөр гэсэн хоёр Монгол юм байна ш дээ гэнэ. Мөнгөтэй хүнд эх орноо зарж буй алдартнууд минь дээ зах зээлийн дахгуу явж байгааг чинь ойлгож байна. Гэхдээ ядаж дуулах дуугаа зөв сонгоочээ. Эх орныхоо тухай дуулна гэдэг хэдхэн мо-гийн наймаа биш шүү дээ. За эргээд наадам руугаа оръё. Тосонд чанасан, гуриланд ороосон мах цохисоны үр дүн нь тун ч удалгүй илэрч, бие засах газар орчлонгын хамгийн сайхан газар мэт санагдав. Нурж унах шахсан, хальт мульт будсан хэдэн туйпуун байшингийн гадаа ”оочерлов”. Уг нь зохион байгуулагчид нь 100 гэж байсан ч манаач цэвэрлэгч нар нь 200 төгрөг болгожээ. Бид түрээсэлж байгаа гэж загнаж байна. Комиссын даргаа та бүхэн өөр 00-д ордог байх л даа. Хэрэв түрээслүлсэн юм бол яах гэж бидний мөнгөөр энэ бүхнийг засаж сэлбэдэг юм бэ? Хэдэн зуун сая төгрөгөөр шүү. Бид ямар мал юм уу? Заваан бохир. Тийм сэжиг хүрмээр газар хэнд ч юм гомдмоор санагдаад Шударга л бай л даа гэж өөрийн эрхгүй бодлоо. Наадмын комисс 10 био жорлон байрлуулсан гээд л рекламдаад байсан. Тэр нь 10 бие засах газар биш, арав ширхэг л жорлон юм байна лээ. Яагаав энд тэнд 2,3-аараа байгаа цэнхэр өнгөтэй. Ер нь жоохон ичмээр юм аа. Хуушуур бууз зарах газрын зөвшөөрөл өгөх гэж пижигнээд байдаг, тэрнийг нь идсэн хүн бие засдаг гэдгийг огт бодохгүй юмаа. Ядаж хлорамины уусмал цацах ч ухаангүй. Тэгсэн мөртлөө мээр Мөнхбаяр халдварт өвчин гараад байна гэж дүвчигнээд, Хүүхдийн баярын “хулгайч” болсоноо мартчихаж. Энэ заваан “ОО”-оос халдварт байтугай гоц халдварт өвчин гарахыг ч үгүйсгэх арга алга. Тэр хүүхдийн баярыг хориглодог нь сайндаа ч биш, хүүхдүүдийг өвчнөөс сэргийлсэндээ ч биш, харин ч их том улстөр юм билээ. Нялх үрээ дагуулсан эцэг эхчүүд хүүхдийн ПАРКАА тэр авилгачдаас нэхнэ гэдгийг мэдсэн учир тэд тэгсэн байх гэж хар буугаад л байгаа юм даа. За тэр ч яахав нөгөө 00 дотроо хир удаан амьсгалаа түгжих дасгал хийх завсраа морь харчихаад, хүйтэн усаар нь гараа хальт угаасан болоод хурдхан шиг гарч эрүүл агаар амьсгалав. Одоо Хүй долоон худаг явж, жинхэнэ морь харна. Тэнд ямар “00” байгаа бол?
2009/07/12

Ален Арман “Наадмын комисс дээр хэлсэн үг” /фельетон/

- Нөхдөө наадмын тухай хэлэх хэдэн үг байна.
Нэгд: Наадам дөхлөө. Манай Эрийн гурван наадам нэр эртнээс улбаатай ч орчин үетэйгээ хөл нийлүүлж өөрчлөхгүй бол болохгүй нь. Энэ нэр манай ЗГ, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй "Жендерийн тэгш бус байдлын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эмэгтэйчүүдэд оруулах хөрөнгө оруулалтаар дамжуулан хямралаас гарах тогтвортой арга замыг бүсчилэн хөгжүүлэх нь" төслийн үйл ажиллагаатай зарчмын хувьд зөрчилдөж байна. Тэгэхээр энэ жилээс эхлэн Эрийн 3-н наадам гэлгүй Жендерийн тэгш наадам гэж нэрлэх санал оруулж байна. Эсвэл Иргэний 3-н наадам гэвэл бүр догь сонсогдож байгаа биз. Нөгөө иргэний нийгмийнхэн ч тайвширна даг.
Хоёрт: Манай үндэсний бөх бол 8-80 настнууд бүгд барилдаж болдог хамгийн шударга нээлттэй хатуу өрсөлдөөнтэй тэмцээн билээ. Гэхдээ энэ тэмцээний сайхан нэр хүндийг сүүлийн үеийн залуу бөхчүүд маш их унагаж байна. Учир нь тэд гадны хиймэл уураг, булчинтай мэт харагдуулдаг силиконон хөх шиг материал биендээ шахуулсан байдаг учир Баянмөнх, Мөнхбат, Цэрэнтогтох, Балжинням гэх мэт цагтаа шуугиулж явсан ч одоо арайхийн хөл дээрээ тогтож байгаа өвгөчүүл ганц татахад л тэрий хадан унаад байна. Тийм болохоор нэг бол тэр залуу бөхчүүдийн допингийн шинжилгээтэй хамт силиконон булчин шахуулсан эсэхийг нь шалгах, нөгөө бол ахмад бөхчүүдийг ятгаж тэр залуучуудтай золгонгуутаа унаад өгч бай гэж үүрэгдэх нь зөв.
Гурав: Сур харвааны талаар нэг үг байна. Одоогоос 3 жилийн өмнө Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн наадмын нээлтэн дээр урилгаар ирсэн гадны нэг том төлөөлөгч /би улс орны дипломат ёсыг бодож энэ удаа нэрлэхээс татгалзав./ надаас сур харвалтан дээр ингэж асуулаа.
- Чингис хааны үед дайснууд чинь дандаа окопонд байсан юм уу?
- Яасан?
- Тэр та нарын харваад байгаа бай чинь окопонд нуугдсан цэргийн толгой шиг л юм.
Та бүхэн энэ ярианаас чухам юу хэлэх гээд байгааг минь анзаарсан байхаа. Энэ байг жоохон дээшлүүлж өлгөөд морьтой биш юмаа гэхэд ядаж явган цэргийн хэмжээнд хүргэх арга байхгүй юу нөхдөө. За бас нэг Японоос ирсэн нүдний хараа маш их муу бараг – 20 зүүдэг нөхөр ингэж асууж байна.

- Танайхан ч аргагүй л зэрлэг нүүдэлчин хэвээрээ юмаа. Амьд байтай. Тэр хүмүүс оногдвол хэд, оногдохгүй бол хэдэн доллар авдаг вэ?
- Юу? Хэн?
- Яагаав тэр хоёр хэсэг бөөнөөрөө зогссон оногдох ёстой, бас онохгүй болохоор нь оносонгүй ээ гэж орилоод байгаа хүмүүс...Танай энэ харваачид чинь дан сохор хүмүүс байдаг юм уу хаашаа юм? Бараг сохор надаас долоон дор юм. Би ч шил зүүлгүй сум тоолно доо.
За тэгэхээр тэр уухайчдын өмнүүр тусгай сум нэвтэрдэггүй шилэн хаалт тавих мөнгө наадмын төсөвт суугаагүй юмаа гэхэд ядаж мотоцикльчдоос каска малгай ч юм уу, хоккейн холбооноос хувцас хэрэглэл түр авчирч өмсгөх хэрэгтэй байна. Юмыг яаж мэдэх вэ? Манайд ямар зун хоккей тоглох биш. Хувцасаа амбаар саванд далд хийчихээд олоход хэцүү байж магад. Тэгэхээр ер нь Замын цагдаагийнхан уухайчдын тоогоор каска малгай олж ирсэн нь зөв байх.
Дөрөвт: Энэ жилээс эхлэн хурдан морины бүх насны уралдааны хажуугаар автомашины бартаат замын улсын уралдааныг зэрэг явуулахаар боллоо. Тэгтэй тэргүй машинаар дагахыг хориглоод хориглоод нэмэргүй байгаа учир нэг сумаар хоёр туулай буудаж, хурдан морины нас тус бүртэй зэрэг уралдах машиныг мотороор нь ялгаж машины уралдааныг явуулсан нь зүйтэй. Жишээ нь даагатай 1000 хүртэлх мотортой жижиг тэрэгнүүд гэх мэтээр. Нас ахих тусам мотор нь томрох юм. Тэгээд ч гадна дотны морь үзэх сонирхолгүй зочид машины лав үзэх биз...гэхдээ машин морь хоёрыг барианд яаж оруулах вэ? Зэрэг ороод ирвэл яах вэ гэх мэт аар саар асуудлыг хурдан морь, автомашины уралдааны хамтарсан комисс одоо хуралдаад шийдчих...
2009/07/10

Saturday, June 6, 2009

Хөх толботой болгон Монголын садан уу?

Монголчуудын гарал үүслийн талаар, Монгол үндэстний уг гарал, бидний ястан хэмээн нэрлэдэг бүлэгтэй холбоотой сэдвээр Б.Баабарын өгсөн ярилцлагаас .../Та уншаад авахыг нь аваад хаяхыг нь хаяна биз дээ/

- Монголчууд бол дэлхийн хамгийн ууган үндэстний нэг гэж та "Нүүдэл суудал, гарз опз" зохиолдоо бичсэн байсан. Энэ нь эртний герег, хятад, энэтхэг, египтчүүдтэй нэг үеийнх гэсэн үг үү?


Яг монгол үндэстэн гэдэг утгаар хэлээгүй болов уу! Бичгийн болоод эд өлгийн дурсгалт зүйл үлдсэнээр дамжуулж тухайн үндэстэн хэдийд буй болон бүрэлдэн тогтсон тухай ярьдаг. Яг үнэндээ дэлхийн хамгийн анхных нь хэн гэдгийг өнөөгийн шинжлэх ухааны төвшинд яв цав тодорхойлох аргагүй л дээ. Ер нь ч үндэстэн гэдэг маань яг таг юу гэсэн үг вэ? Орчин үеийн эрхийн шинжпэх ухаанд nation state-ийн дотор багтаж байгаа гишүүнийг хэлнэ. Иргэн гэсэн санаатай. Ухаан нь швейцарь үндэстэн гэвэл нэг ойлгомжтой, нөгөө талаас тийм угсаатан үгүй, тэд герман, франц, италийн аль нэг нь байж таарна.

Монгол угсаатан хэдийд буй болсныг хэлэхэд хэцүү. Юутай ч "монгу" хэмээх угсаатны тухай Хятадын сурвалжуудад манай эриний үеэс дурсах бопсон. Өнөөгийн Монголын нутаг дээр турэг, манж, монгол угсаатнууд холилдон амьдарч байсан бололтой. Тэд бүгд нүүдэлчид байсан. Нүүдэлчдийн тухай сурвалж бичиг бол нэн эртнийх. Хятадууд бичиг үсэгтэй болсноосоо эхлээд л ху буюу зэрлэгүүдийн тухай дурсах бопсон байна.

Тэрхүү нүүдэлчид нь монголчууд байв уу, түрэгүүд байв уу, эсвэл өдгөө устаж алга болсон өөр угсаатан байв уу гэдгийг нарийн зааглаж хэлэхэд хэцүү.

- Индианчууд монголоос гаралтай, олон жилийн өмнө эндээс нүүж Берингийн хоолойг гаталсан гэдэг нь шинжлэх ухааны хувьд батлагдсан биш үү? Мөн унгар үндэстэн ч монголоос гаралтай гэж ярьдаг. Сүүлийн үеийн судалгаагаар Монголд 700 мянган жилийн өмнө хүн амьдарч байжээ гэдгийг ч тогтоосон шүү дээ.

-700 мянган жипийн өмнө амьдарч байсныг нь малтаж олсон тэр бодгалууд монгол хүн байгаагүй, тэр дундаа ерөөс хүн биш юм. Хүний биологийн нэр нь Ноmo sapiens sapiens шүү дээ. Энэхүү орчин үеийн хүнийг 100 мянга орчим жилийн өмнө Африкийн төв хэсэгт үүссэн гэж үздэг. Хүн дүрстэн 10 сая жилийн өмнө үүссэн бололтой. Хамгийн их шинж тэмдгээ үлдээсэн хүн дүрстэний нэг бол Хомо нэндэрталус буюу Нэндэрталийн хүн. Энэ нь нэг үе орчин үеийн хүнтэй ч хамт оршиж байсан бололтой.

Африкт бий болсон орчин үеийн хүн олон мянганыг дамжин бүх дэлхийд тархжээ. Берингийн хоолойг гаталдаг чинь 25 мянган жилийн өмнөх явдал. Гэтэл дөнгөж 15 мянган жилийн өмнөөс хэл яриа үүссэн гэж үздэг. Ингэхээр ямар нэг угсаатны тухай ярих арга байна уу? Тэр үед арьстан л тодрон ялгагдсан байсан болов уу!

Харин өнөөгийн Төв Азиас индианчууд нүүж очсон гэх таамагпал зарим тапаар генөтикийн судалгаагаар батлагдаж байгаа юм. Монгол доктор Нямхишигийн оролцсон Америкийн судлаачдын бүлэг генийн зарим факторын харьцуулсан судалгаа хийгээд монголчууд индианчуудын генийн факторын төстэй тал нь бусад угсаатантай харьцуулахад илүү дөхүүг 1996 онд баталсан. Энэ бол хоёр угсаатан нийтлэг өвөгтэй байсан байж болохыг хэлж буй болохоос нэг нь нөгөөгөөсөө урган гарсан гэж буй хэрэг огт биш.

- Монголчууд Алтай бүлгийн хүмүүс. Алтай бүлэгт түрэг, манж, монголчууд хамаардаг. Мөн япон, солонгос, унгар үндэстэнд хөх толбо байдаг нь энэ үндэстнүүд монголчуудаас гаралтайн баталгаа биз дээ?

Хамгийн болгоомжгүй яриа бол эдгээр үндэстэн монголчуудаас салаалж урган гарсан тухай бидний зохиосон буюу буруу ойлгосон домог үлгэр юм. Үндэстнүүд хоорондоо хэрхэн салаалсны анхны шинж нь арьсны өнгө байна.

Орчин үеийн хүнийг хамгийн бүдүүн тоймоор гурван арьстан, хоёр дэд арьстан болгон бүлэглэдэг. Мөнөөх 100 мянган жилийн өмнө үүссэн хүн маань миграци хийн нүүдэлпэж цаг уурын янз бүрийн нөхцөлд амьдарсаар гадаад төрхөөрөө хоорондоо нилээд ялгаатай болжээ. Гэхдээ орчин үеийн хүн нь нэгэн зүйлд хамаарах амьтан гэдэг нь шинжлэх ухаанаар бүрэн батлагдсан.

Негройд, монголойд, европойд гэж гурав ангилна. Үүнийг бид арьстан гэж орчуулж хэлээд дасчихаж л дээ, уг нь үүлдэр гэвэл зүгээр юм шиг. Үүнд зөвхөн арьсны өнгө төдийгүй биеийн харьцааг ч авдаг. Энэ гурвын алинд нь ч таарахгүй үүлдэр бол Японы арлын умартад суух ай, Африкийн баруун эвэрт суух этиоп нар л даа. Иймээс зарим ангилалд эд нарыг дэд үүлдэр ч гэнэ.

Үүнээс гадна одоогийн хүнийг гадна төрхөөр нь 35 ангид хуваасан нь ч бий. Ухаан нь скандинавынхан нордик төрхтэй бол болгар, герегчүүд балкан төрхтэй байх жишээтэй. Монголчууд ерөнхийдөө хойд хятадын гэдэг ангилалд хамаарах хэв төрхтэй боловч бидний дотор тунгус, төвд төрхийн хүмүүс ч нилээд байдаг. Энэ бүхэн бол цэвэр антропологийн асуудал болохоор төдийлөн ач холбогдол өгч ялангуяа социологийн утга оруулах нь ёстой утгагүй хэрэг юм.

Хэл яриа бол их хожим буй болсон зүйл. Мэдээж газрын ойр, ижил нөхцөлд байсан хүмүүс нэг хэлтэй болж цаашид миграци болон холдохоор тэндээс салаалан төрөл хэл нь үүссэн байж таарна. Ухаан нь эртний ромчууд латин хэлээр ярьдаг байжээ. Энэ хэл өдгөө байхгүй боловч түүнээс үүссэн франц, итали, румын, испани, португал гээд олон хэл бий. Эдгээр хэлээр өдгөө, тухайлбал Өмнөд Америк тэр чигээрээ ярьж байна шүү дээ. Чухам төрөл хэлээр нь сүүлийн үеийн холбоо сүлбээг нь тогтоож болно. -

Алтай бүлгийнхэн нэг хэлээс гаралтай биз дээ? Унгар хэлэнд зөндөө монгол үг байдаг гэсэн. Манай казакууд ч мэдээж төрөл хэлтэй, харин япон солонгосчууд бол ойр дөт үү?

Би хэл судлаач биш болохоор хамаагүй таамаглал дэвшүүлмээргүй байна. Зөвхөн шинжлэх ухаанаар судлагдаад батлагдаж нотлогдон хүлээн зөвшөөрөгдсөн зуйлийг л хэлье. Одоо байгаа хэлнүүдийг гарал үүслээр нь ерөнхийдөө хэд хуваадаг. Хамгийн том хэл бол Энэтхэг-Европ овгийн хэл.

Эртний Энэтхэгийн санскрит (самгард) хэлнээс өнөөгийн орос, англи, урду, перс, франц, герман гээд хэл үүссэн гэж үздэг. Энэ нь уг үндэстнүүд нилээд ойрын нийтлэг гаралтай гэсэн үг шүү дээ. Тухайлбал 10 мянган жилийн өмнө нэг үндэстэн ч байсан юм бил үү? Үүнийг цааш нь Энэтхэг ба Европ хэл гэж хуваана. Европ хэл нь славян, герман, роман гээд хуваагдана.

Роман овгийнхон 200 жилийн өмнө латин хэмээх нийтлэг хэлтэй байсныг хэлсэн, Польш, украйн, орос, чехүүд урьд эртний словян хэлээр ярьдаг байжээ гэсэн үг. Бас л хоёр гуравхан мянган жилийн өмнө. Ингэхээр мөнөөх үндэстэн угсаатан гэсэн асуудал маань нилээд төвөгтэй болж ирж байгаа биз.

Хятад-төвд овгийн, Хамит-сэмит овгийн, ураал-алтай овгийн, ибэро-кавказ овгийн, нэгро-африк овгийн, австрали овгийн, индиан-америк овгийн гээд цааш ангилна.

Энэ нь эдгээр овгийн хэлнүүд бие биенээсээ үл хамаарч тусдаа үүссэн гэж эрдэмтэд үздэг. Өөр өөр овгийн хэлээр яригчид лавтай сүүлийн 10-20 мянган жилд угсаа гарвалын холбоогүй гэсэн үг шүү дээ.

Ураал-алтай овгийн хэл гэдгийг XIX зууны судлаачид гаргаж ирсэн. XX зуун гарсаар энэ нь ураал ба алтай гэж ялгах болсон ба хоорондоо холбоогүй гэж үзэх болжээ. Өнөөдөр ихэнхи эрдэмтэд алтай овгийн хэлийг түрэг, монгол, түнгүс гэж гурван дэд бүлэгт хувааж үздэг.

Түрэг бүлэгт хасаг, түрэг, хиргис, азербайжан, чантуу, татаар гээд хэл бий. Монгол бүлэгт ганц монгол хэл бий гэж ихэнхи нь үздэг авч хэлний аялгыг салгаад дөрвөд, буриад, халх, ордос гээд тусгай хэлний тухай ч зарим нь ярьдаг. Монгол хэлийг ихэнхи эрдэмтэд өвөр, төв, ойрд гэсэн үндсэн гурван бүлэгт хуваах юм билээ.

Котвич зэрэг эрдэмтэд алтай гэсэн овгийн хэл байхгүй гэж үздэг. Учир нь хэл яриа үүсэж байхад уул гол, нар сар, ах эгч, гал ус гэх маягийн анхдагч хэрэгцээний нэршил юун түрүүн нийтлэг байдаг гэнэ. Харин түрэг болоод монгол хэлний нийтлэг үг нь таваарын солилцооны үеийн нэршил байдаг аж. Иймээс Котвич монголчуудыг Сибириэс орж ирсэн гэж үздэг, харин өнөөгийн Монгол нутгийг түрэг угсаатны өлгий гэж таамагладаг.

- Тэгвэл Котвичийнхаар Хүннү нар бол эртний монголчууд биш болж таарах нээ?

Хүннү нарыг монгол түрэгийн нийтлэг өвөг, монгол түрэгийн хольц, монгол угсаатан, түрэг угсаатан гэсэн янз бүрийн таамаглал байдаг боловч ихэнхи судлаачид монгол биш түрэг гэдэг юм билээ. Хүннү нар бичгийн дурсгал үлдээгээгүй, тэр үөийн хятадуудад орчин үеийн угсаатан судлалын мэдлэг байгаагүй болохоор яг таг хэпэх ямар ч бололцоогүй. Хүннү гэдэг нэр маань ч "шүннү" гэсэн хятад үг шүү дээ. Тэд өөрсдийгөө юу гэж нэрлэж байсныг бүү мэд.

"Нууц" товчоонд" монголчуудын гарлыг Байгаль далайн чанад гэж тодорхойлсон байдаг нь ямар нэг талаар үнэний хувьтай ч байж болох юм шүү. Хүннүгээс хойш түрэг угсааны олон гүрэн өнөөгийн Монгол нутаг дээр оршиж байсан нь гарцаагүй үнэн. Хамгийн алдартай нь Турэг улс байна. Тэд мундахгүй их бичгийн дурсгал үлдээсэн. Өнөөгийн Монголын газар усны асар олон түрэг нэр байдаг нь үнэхээр тэдний өлгий нутаг гэдгийг яалт үгүй батлана. Кэн-тэй, Көк-су-кул, Бай-кул, Уб-су гээд зөндөө бий.

- Үүнийг чинь казак нэр гэж их ярьцгаах юм билээ?

Түрэг овог дотроо маш олон хэлтэй, түүнээ дагаад олон үндэстэнтэй. Одоогийн Түрэг (Турк гэж орос аялгаар манайхан бас хэлэх болсон), хиргис (киргиз гэх болсон) хоёр бол лавтай мянга таван зуун жилийн өмнө байсан эртний үндэстнүүд. Өнөөгийн хасагууд хиргис угсаатнаас дундад зууны үед үүссэн, хиргисүүд нь уулынхан, хасагууд нь сүүлд тасарсан талынхан гэж үзэх нь их бий.

Сүүлд үүссэн түрэг олон үндэстэн бий л дээ. Ногой хааны нэрээр нэрлэгдсэн ногой үндэстэн бол Чингисээс хамаагүй хойнохынхон болж таарна биз дээ.

- Өнөө япон, солонгосчууд яасан бэ? Тэд өгзгөндөө хөх толботой нь ойр төрөл гэсэн үг биш үү?

Бөгсний толбо бол генийн гаралтай учраас лав л хэлнээс өмнөх байж таарна биз дээ. Магадгүй 20-30 мянган жилийн өмнө ч тодорхой популяцид гарсан мутаци биш үү. Үүгээр учиргүй хамаархаж саднархана гэдэг бол шинжлэх ухаан талаасаа жаахан тиймэрхүү. Хүн төрөлхтөн 100 мянган жилийн өмнө тэртэй тэргүй нэг гарвалтай, харин хөх бөгстөнгуүд түүнээс хойно, гэхдээ хэл үүсэхээс өмнө нэг гарвалтай л байх л даа. Зарим эрдэмтэд япон, солонгос хэлийг алтай овогт оруулж тооцдог.

Гэхдээ энэ нь их маргаантай юм гэнэлээ. Ихэнхи нь энэ хоёр хэлийг өнчин гэж үздэг. Япончууд олон мянган жилийн өмнө Малайн арлаас хойш нуүж мөн л олон мянган жил аажмаар миграци хийх явцад хэл нь бүрэлдсэн учир малай, хятад, алтай овгийнхонтой холилдсон хольц гэж гэсэн таамаглал нилээд үнэний хувьтай болов уу. Өнөөгийн япончуудыг харахад ихэнхи нь монхор хамартай дүрлэгэр нүдтэй нэг галбиртай боловч сумогийнхон нь жартайчихаад яг монгол, харин зарим нь шүд нь орсойчихоод яг хятад царайтай байдаг. Харин солонгосчууд хаанаас нь ч хараад яг л монгол доо.

- Унгарууд бидэнтэй холбоотой юу?

Хөх толботойгоос гадна олон үг ижил байдаг гэсэн. Өнөөгийн унгарчууд ч, тэр нутагт 1600 жилийн өмнө байсан Атилла хааны хүн нар ч түүхийн нэг таагдашгүй оньсого доо. Олон эрдэмтэд Хүннү нар цохигдоод умарт, өмнөд болж хуваагдсан ба умарт хүннү нар дутаасаар Европт очиж хүчирхэгжсэн гэж үздэг.

Ухаан нь Атилла гэдгийн "ата" гэдэг нь түрэгээр эцэг гэсэн үг болно. Тиймээс түрэг угсааныхан гэсэн үзэл давамгайлдаг. Харин унгарчууд Европт IX зууны үед очжээ. Тэдний хаанаас ирснийг европчууд байтугай өөрснөө ч мэддэггүй. Ямар чиг л байсан Дорноос ирсэн, 100 жил Хар далайн эргээр амьдарч байгаад дахин өрнө зүг нүүн Төв Европт очсон гэцгээдэг. Юутай ч эртний Атиллагийн Хүн нар ирсэн Дунайн хөндийд суурьшсан болохоор нь Хүн гэдгээс гаралтай "Хүнгари" гэсэн нэрээр тэднийг дуудах болжээ. "X" нь гээгдээд унгар гэсэн үг болно биз дээ.

Тэднийг хэлний бүлгийн хувьд эстони, фин нартай нэгтгэн унгро-фин хэлний овог тооцдог ба үүнд нь мөн умарт туйлын ханти-манти, мордав, мари үндэстний хэл багтдаг. Эндээс үндэслээд тэднийг Уралын нуруунаас ирсэн гэж үздэг юм билээ. Сүүлийн үеийн зарим судлаачид ерөөс унгро-фин овгийн бүх угсаатны өвөг юм уу тэндээс үлдэж хоцорсон унгарчууд уг гарлаараа өнөөгийн Шинжаанд байсан ч гэсэн таамаглал дэвшүүлж байна. Энэ нь одоогийн уйгар үндэстний оршуулах заншил эртний уламжлалт унгарынхтай олон талаар төстэй байгааг ажигласантай холбоотой.

Ер нь уйгар нар ч шонхойчихоод Хятаддаа л цагаан арьстан даа. Харин хар Дорж гуайн тоолсноор монгол унгар хэлэнд 100 орчим нийтлэг үг байдаг гэсэн, гэхдээ энэ нь түрэг овгийн хэлнүүдийн үгтэй ч давхцана шүү дээ.

Монголын болоод Крымын Казаны Татаар

- Таны номонд өнөөгийн Монгол нутагт мянга мянган жилийн турш түрэг, монгол угсаатнууд ээлжлэн төр барьж байв гэсэн байдаг. Жишээ нь Сяньби, Түрэг, Уйгар, Хиргис нь түрэг угсааных, Жужуань, Кидан зэрэг нь монгол угсааных гэсэн байгаа. Хүннү нь Монгол биш юм бол ядахнаа Кидан нь Монгол юм байгаа биз дээ?

Сяньбиг тунгус угсааныхан гэж үзэх нь их бий. Одоогийн хамниган, хуучны манж нарын л өвөг болох нь. Киданыг бол монгол угсааных гэнэ үү гэхээс шууд монгол гэх нь бас төвөгтэй. "Нууц товчоонд" Елуй Чуцайг кидан хүн гэсэн байдаг. Кидан нь шууд монгол юм бол тэгэж тодорхойлохгүй еэ дээ! Киданы нэрнээс өнөөгийн Китай, Хятад, Катай гэсэн нэр гарсан юм шүү дээ. Хойд Хятадыг эзэлсэн Кидан нараас персүүд хятадуудыг Китай гэх болсон нь орос хэлэнд орж. Катайпасифик гээд Хонконгийн том нисэх компани байдаг нь ч бас л энэ нэртэй холбоотой.

Чингис хааны хамгийн түрүүн дайлаар авсан орны нэг бол Хар Хятан улс. Лав л тэрээр монголчуудыг нэгтгэхэд хятан нар багтаагүйг бодоход ихэд харьшин өөр угсаатан болсон байсан болов уу? Харин өнөөгийн Монгол нутагт 924 оноос.хойш дан ганц монгол угсаатан, одоогийн хэлээр бол монгол үндэстэн амьдарч байгаа юм.

Уйгар, Хиргисийн богино настай хоёр төр тогтоод унаснаас хойш Төв Азийг монголчууд захирах болсон. Түрэг угсаатнууд Босфорын хоолойгоос Памирийн нуруу хүртэл эзэгнэх болжээ. Манж угсааныхан Хянганы нуруунаас Солонгосын хойгийн хооронд суурьших болов. Өөрөөр хэлбэл 1000-аад оны үеэс алтай овгийн угсаатнуудын геополитикийн байрлалын тогтворжилт үүсчээ гэх юм уу даа!

- Татаарчууд одоогийн Дорнод болоод цаашаагаа Далай нуурын хавиар нутаглаж байсан юм биш үү?

Тэд чинь түрэг угсааныхан шүү дээ. Казанийн татаар, Крымын татаар гээд дотроо хүртэл ялгаатай, лал шашинтай хүмүүс байдаг. «Нууц товчоо»-нд тэмдэглэгдсэн татаарууд түрэг угсааныхан байсан гэхэд эргэлзээтэй. Түрэг нар монголчуудын баруун зүүн талд биш, харин түрэг нь баруун талдаа, манж түнгүс угсааныхан зүүн талдаа нэгэнт байрласан байсан болов уу. Тэр татаар бол найман мэргид, хамаг монгол гэдэг шиг монгол угсаатны нэг аймаг болов уу.

Дунд Ази, бага Азид байгаа татаар нэр зүүсэн өнөөгийн түрэг угсаатнууд бол Чингисийн аян дайнаас нэлээд хожуу үүссэн үндэстнүүд. Нэрийн хувьд орж ирсэн нэршил байх. Өрнө эүгт монголчуудыг татаар гэдэг байсан нь мөнөөх аймгийн нэр. Хэлэхэд хялбараас гадна тар-тар гэсэн нь бүдүүлэг зэрлэг гэсэн утгыг ч илэрхийлнэ.

Эртний соёл иргэншилтэй гүрнүүд ойр орчныхныгоо бүдүүлэг зэрлэг гэж басамжлан үзэж ингэж нэрлэх явдал их байжээ. Хятадууд хойд зүгийн үндэстнүүдээ "ху" буюу зэрлэгүүд гэж нэлэнхүйд нь нэрлэж байсан бол герегчүүд өөрсдөөсөө бусдыг "бар-бар" (ингэж ярьдаг гэсэн санаа) гэдэг байсан ба эндээс одоогийн орос хэлний варвар гэсэн үг гаралтай. Тартар ч гэсэн ийм утга агуулдаг. Одоогийн татаарчууд лавтай түрэг угсааныхан.

Харин тэдэн дээр монголчууд татаар нэрээ тээсээр очин ижилсэж шингэв үү, түүхийн явцад түрэгжив үү гэдгийг мэдэхгүй.

Кавказаас Памир хүртэлх олон түрэг угсаатан Чингисийн аян дайнаас хойш, тухайлбал Алтан орд, Цагаадайн улсын үеэс үүсэн бий болжээ. Үндэстнүүдийн аугаа их холилдоон болсон хэрэг шүү дээ. Гол нь Сэмит овгийнхон, перс овгийнхон, түрэг овгийнхон цусны хувьд ч соёлын хувьд ч хэлний хувьд ч холилдон найрч олон үндэстэн шинээр төрж бий болсон бололтой.

- "Нууц товчоонд" гардаг Найман аймгийнхан одоогийн казакуудын өвөг гэж манай казакууд ярьдаг, үнэн болов уу?

Бас л эргэлзээтэй юм. Казак үндэстэн маань өөрөө XV зууны үед хиргисээс бүрэн ялгарч үндэстэн угсаатны хувьд бие даасан гэж судлаачид үздэг. Гэхдээ талын хиргисүүдтэй найман аймгийнхан холилдсоор тогтворжин энэ үндэстэн үүссэн байхыг хэн байг гэх вэ!

- Явсаар байгаад монголчууд бол Чингисийн үеэс л үндэстэн болон тогтворжсон болж таарах шив дээ. Монгол гэдэг нэр маань ямар үүсэлтэй гэж та боддог вэ. Янз бүрээр л тайлбарлах юм?

Монгу хэмээх угсаатны тухайд Хятад сурвалжид манай эриний үеэс тэмдэглэх болсон. Ингэхээр монголчууд лавтай 2000 жилийн өмнө угсаатны хувьд байсан болж таарч байна. Мянган жилийн өмнө бол бүр гарцаагүй, учир нь түрэг угсаатан энэ нутгаас хөөгдсөнөөс хойш дан монголчууд байсан.

Хятад сурвалжид бичигдэхээс өмнө байсан эсэхийг хэн ч мэдэхгүй. Мөн өөр нэртэй ч байсан байж болно. Эсвэл өөр угсаатны нэр төөрч яваад бидэн дээр ирсэн ч байж магадгүй. Түүхэнд ийм тохиолдол бишгүй нэг бий.

Македон хэмээх эртний герегийн нэгэн аймгийн нэр өдгөө хаа хамаагүй славян овгийн нэг үндэстний нэр болчихжээ. Македоныг 1993 онд НҮБ-д элсэх гэхээр нь Герег улс хориг тавиад нэрээ солихыг шаардан бөөн шуугиан болсон, эцэст нь "Хуучин Югославын Македон хэмээх бүгд найрамдах улс" гэсэн нилээд марзан албан ёсны нэртэй болж салав шүү.

Харин жинхэнэ монгол угсаатнууд хоорондоо нийлэн нэгдсэн төр байгуулсан анхны тохиолдол нь 1206 он болов уу. Үүнээс өмнөх Жужуань, Кидан зэргийг угсаа нэгтэн гэнэ үү гэхээс шууд монгол гэх нь нилээд эргэлзээтэй.

Монгол гэдэг нэрийн хувьд олон таамаглал бий. "Онгон" гэсэн үгээс гаралгай гэсэн таамаглал уйгар бичгээр дамжуулан бодвол үнэнд ойр байж болох юм. Гэхдээ л монголчууд уйгараас бичиг үсэг нэпээд хожуу авсан гээд бодохоор монгол хэмээх нэр тэрнээс хамаагүй өмнө байсан баймаар юм.

Хятад ханзны Мон-гу гэдэг нь "мөнөөх л зэрпэгүүд" гэсэн санаатай л даа. Олон арван үндэстэн өөрийн нэрийг айл зэргэлдээ үндэстнээс авсан байдаг. Хар малгай өмсөж явдгуудыг каркалпак гэж нэрийдэж, япончуудын ниппон нэр ч жибэнээс гаралтай гэх мэт дэндүү олон жишээ бий. Иймээс ханзны мон-гу-гаас гаралтай байхыг нэг талаас үгүйсгэх аргагүй. Шууд ингэж тайпбарлах нь үндэсний бахархалд харш л даа, гэхдээ байж болох таамаглал. Юутай ч монгол хэлний "мангуу" гэсэн үг нь хятад гаралтай гэдэг юм билээ. Мон нэртэй гол байсан гэдэг ч харин зохиомол болов уу.

- Амар сайдын бичсэн "Монголын түүх"-д монголчуудыг Төвдийн орноос ирсэн, төвдүүдтэй угсаа гарал нэгтэй гэсэн байна. Тайландууд өөрсдийгөө монгол гаралтай, тай гэдэг нь алтай гэдгийн сүүлчийн үе гэж тайлбарлах юм билээ.

Төвд, хятад, тай хэл бол нэг овгийн хэл. Өөрөөр хэлбэл хэл яриа үүсэх үед тэд нэг уг угсаатай байжээ гэсэн үг. Одоогоос 10-20 мянган жилийн өмнө шүү дээ. Түрэг нь ч бай, монгол нь ч бай эдгээр хятад-төвд овгийнхонтой гарвал үүслээрээ лавтай сүүлийн 10 мянган жил ямар ч холбоогүй гэсэн мөрдлөг эндээс гарна. Соёлын болоод бараа таваарын асар их солилцоо үргэлж байсан боловч цус махны холбоо үгүй гэдгийг хэлний бүлэглэл батлаж чаддаг юм.

Африкаас гарсан хүний их нүүдэл Бага ази хүрээд зарим нь Монгол тийш, зарим нь өмнөд Хятад тийш салсан гэж эрдэмтэд үздэг, гэхдээ энэ нь лавтай 40-60 мянган жилийн өмнө болсон процесс болохоор үүнийг хэн санах вэ?

Тэр дундаа уул усныхаа нэрийг тээгээд явна гэдэг болшгүй зүйл. Хэл маш хожим үүссэн гээд байна шүү дээ. Шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж байгаа өнөө үе маань олон зүйлийг шинээр тодруулж байна. Ердөө 200 гаруйхан жилийн өмнө амьдарч байсан аугаа их сэтгэгч Кант дэлхийн насыг нэг сая орчим жилээр багцаалж байсан, үүний төлөө түүнийг буруутгаж болохгүй биз дээ. Тэр үеийн хүн төрөпхтний мэдлэгийн дээд төвшин л тийм байсан, Одоо бол Дэлхий таван тэрбум настай, амьдрал үүсээд 3,6 тэрбум жил болсон, динозавр 60-150 сая жилийн өмнө байсан гэх мэтээр нэлээд нарийн хэлж болж байгаа нь технологийн ололтын буян.

Ухаандаа дөрвөдүүд зайсан нуур хавиас нүүдэллэж ирсэн

- Сүүлийн үеийн юм асууя. Халх, ойрд, буриад зэргийг нэлээд хожим, бүр Чингисээс сүүлд үүссэн гэж та номондоо бичсэн байсан.

Монголчууд бол угсаатны хувьд буй болсон цагаасаа л нүүдэлчид байсан. Нүүнэ гэдэг маань хэдэн арван км-ээс хэдэн мянгаар ч тоологдох км-ийн алслалтын асуудал. Иймээс өвөр хоорондоо асар их холилдсон, овог, отог аймгууд үүсэх мөхөх, шингэх уусах нь түүхийн явцдаа ердийн үзэгдэл.

Дөрвөдүүдийг аваад үзье л дээ. Одоогоос гурван зуун жилийн өмнө Зайсан нуураас Хөх нуурын хавьд нүүдэллэн ирсэн улс. Түрэг угсааныхан байсан болов уу. Гэтэл Хөх нуурын хавиар байсаар бүрэн монголжоод Увс нуурын хавьд хоёр эуу гаруй жилийн өмнө ирж нутаглажээ, Баядууд буюу өөрөөр хэлбэл монголын эртний нэгэн овгийнхонтой зэрэгцэн нутагласан нь хэл аялгын хувьд тэдэнтэй төстэй болсон ба удалгүй дөрвөдийн дагавар маягтай хардаг болсон байна.

Дөрвөн ойрдын холбоо гэж одоогийн дөрвөдүүдийг Увс нуур орчимд ирэхээс өмнө тийм нэгдэл байсан. Энэ нь цорос, баяд, өөлд, торгууд овгийнхон ажээ. Ихэнх торгуудууд Ижил мөрний зүг халимаг болон нүүсний дараа Хөх нуураас ирсэн дөрвөдүүд дөрөв дэх холбоотон болж орж ирсэн, тэндээс ч дөрвөд буюу дөрөв дэх нь гэсэн нэр үүссэн бололтой.

Гэхдээ үүнийг дөрвөд хүн болгон түрэг угсаанаас гаралтай хийгээд Зайсан нуураас Хөх нуураар дамжин Увс нуурт ирсэн гэж шууд махчилж ойлговол утгагүй хэрэг болно. Учир нь энэ олон зуун жилийн дотор этникийн хичнээн их холилдоон болсноос гадна хагас хугас нь Зайсангаас ч юм уу, Хөх нуураас салаалан өөр тийшээ салан нүүсэн нь их. Өнөөдөр Өвөр Монголд өөрсдийгөө дөрвөд гэх хүн хичнээн их бий гэж санана.

- Тэгэхээр баяд, дөрвөд хоёр бол бидний сонсоход адилхан аялгаар яриад байдаг ч цаад уг гарвал нь шал өмнөө байхнээ?

Нэг талаас тийм гэх боловч нөгөө талаас үгүй юм. Баяд аймгийнхны тухай «Нууц товчоо»-нд тодорхой бий. Дөрвөдүүд Увс нуур хавиар хожим ирж суурьшсан гэсэн нь энд угсаатны асар их ижилсэл, холилдоон болсныг асуудлаас гадна орхиж болохгүй. Магадгүй энэхүү ижилсэл нь уг сурвалжаасаа илүү чухал байж болох юм.

Тэднийг Хөх нуур орчимд байхад Төвдийн соёлын их урсгал Монгол руу эрчимтэй түрж байсан. Иймээс тэд баруун Монгол руу түрэг угсаатны гэхээсээ төвдийн соёл заншил, ахуй хэрэглээг илүүтэй нэвтрүүлэгч байсан байж болох юм. Жинхэнэ төвд цай, замбаа, шашны мухар сүсэг өдгөө Увс тал руугаа илүүтэй байдаг нь чухам дөрвөдүүдийн нөлөө ч байж болох юм шүү дээ.

Хөх нуур гэдэг маань Төвд Монголын соёл заншлын солилцооны хамгийн том хаалга байлаа. Хөх нуурт өнөөгийн буриадуудын өвөг отог омог ч ихээр байсан юм шүү дээ. XIII зуун болоод түүнээс өмнө Орхоны хөндий нүүдэлчдийн хамгийн чухал цэг байсан бол ХIV-ХVIII зуун хүртэл Хөх нуур тийм үүргийг гүйцэтгэж байсан юм.

Цахарын Лигдэн, Халхын Цогт хунтайж, Ойрдын Гүүш нарын хэрүүл маргаанаа таслах цэг нь Хөх нуур л байсан. Олон монголчууд аль нь хүчтэйгээ Хөх нуурт ирж шийдэж байлаа гэсэн үг.

- Ойрд гэж юу гэсэн үг вэ. Янз бүрийн тайлбар байдаг л даа. Халх Ойрдын зөрчил юунаас үүдэлтэй юм бол?

Ойрд гэдгийг ойр төрөл, эсвэл ойн иргэд гэж хоёр янзаар гайлбарладаг. Аль аль нь үнэмшил багатай боловч өөр илүү үнэмшилтэй тайлбар сонсоогүй юм байна. Харин түүхийн хувьд ойрдууд бол халхаас хамаагүй өмнө төлөвшин буй болсон аймаг. Даян хааны ач Гэрсэнзээс эхэлж Халх гэсэн нэр томъёо үүссэн гээд бодохоор саяхных болж таарлаа. Халх гэдэг маань өнөөгийн Монголын өлгий нутаг Орхон Туулын бэлчир дээрхи уугуул монголчуудыг нэгэн нэрийн дор нэгтгэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм.

Уугуул гэдгийн учир нь Чингисийн 1189 онд нэгтгэсэн тэр хэсгийнхний удам угсаа гэсэн үг юм болов уу. Харин сүүлд 1206 онд нэгдсэн хэсгээс гарсан нь ойрдууд байсан бололтой. Тиймээс тэнд тодорч гарсан ноёд нь алтан ургийн эхнэр аваад өөрсдийгөө тайж биш харин тайш гэж нэрлэж байжээ.

Тайж гэдэг нь ханхүү гэсэн хятад нэр л дээ. Монголчууд болсон хойно цол зэрэг хэргэм мяндагт дуртай л байж таарна. Хамгийн хүчирхэгжиж гарч ирсэн нь Эсэн тайш л даа. Юань гүрэн унасны дараа дөрвөн баруун ойрд аймаг, зургаан зүүн монгол аймаг байж. Нэгдсэн гүрэн болж чадахгүй хоорондоо хөлөө жийлцсээр эцэст нь ойрдууд ялж Монголыг нэгтгэсэн юм.

Зүүн монголчууд нь Даян хааны үөд хүчирхэгжин ойрдуудыг дарж бас Монголыг нэгтгэсэн. Харин Даян хааны дараа дахин задрал үүсэхдээ цахар, ойрд, халх гэж хуваагдсан бололтой. Энэ үеэс өнөөгийн ойрд, халх, өвөр монгол гэсэн хуваагдлын суурь баттай тавигдсан юм болов уу. Хожим манж нар хүчирхэгжиж өвөр монголыг өөртөө нэгтгэсний дараа халх, ойрдууд гэрээ хийн эвссэн байна. Харамсалтай нь энэ эвсэл удаж чадаагүй. Юань гүрний бутарлын дараагаас 1757 он хүртэл хоорондоо тэмцэлдэн, хэн нь нийт монголыг захирах тал дээр булаацалдаж байснаас үүдсэн тэмцлийг халх ойрдын зөрчил гээд байх юм.

Энэ маргаан эөрчил дундуур манж хятадууд, ялангуяа төвдүүд их шургаа хийсэн дээ.

- Буриадуудыг та этникийн гэхээсээ улс төрийн шалтгаанаар буй болсон ястан гэдэг. Үүнийг товч тайлбарлаж өгөөч.

Буриад гэх этникийн нэгдэл Чингисээс ч өмнө байсан тухай зарим эрдэмтэн нотолдог ч үнэмшилтэй сонсогддоггүй юм. Оросууд Сибирийг эзэгнэж эхэлж байх үед Байгаль далай хүртэлх нутаг бол ерөнхийдөө Түшээт хан, Засагт ханы хойшоогоо үргэлжилсэн газар байсан. Буриад гэсэн дуудлага нь орос хэлний брат буюу ах дүү гэсэн үгтэй төстэй сонсогдож байсан учир оросууд өөрсдийг нь зөвшөөрснийг буриад хэмээн нэгтгэж, зөвшөөрөөгүйг нь монгол гэж нэрлэн урагш нь хөөж байсан тухай эх сурвалжид бий.

Буриад гэх нэгэн бяцхан отог овог байсан нь тэр үед улс төрийн утга санаа авч хэсэг бүлгийн нийтлэг нэр болон томорчээ гэж бодогдоно. 1727 оны Хиагтын гэрээгээр Орос-Хятадын хил нарийн тогтсон ба хожим Октябрийн хувьсгал гартал өнөөгийн Монгол нутагт буриадууд байгаагүй нь энэ нь этникийн нэгдэл гэхээсээ улс төрийн хуваагдал байсныг гэрчилнэ. Буриадыг буруулсан, бултсан гэсэн үгээр тайлбарлах явдал хааяа тохиолддог нь тааруупж зохиосон гүтгэлэг болов уу.

Ер нь буриад нь эхнээсээ этникийн нэршил байсан юм бол хориод оноос өмнө Монголд буриадууд байж л байх ёстой байсан шүү дээ. Этник нь хэн нэгний тогтоосон хил хязгаарт амар автдаг зүйл биш. Зөвхөн Оросын хил дотор буриадууд байсан гэдэг факт бол улс төрийн шалтгаанаар зориуд хуваасан монголчуудын нэг хэсэг гэдгийг баталж буй хэрэг. Хориод оны үеэс л нийтдээ 15 мянган буриад Монголд дүрвэн орж иржээ гэсэн тоо баримт бий.

Харин Оросын харьяанд орсон монголчууд 300 гаруй жилийн явцад этникийн нэгдэлд орж шинэ зан заншил үүсэн, тэр байтугай цусны хольц ч орон тусгай бүлэг болон тодорсныг яавч үгүйсгэх аргагүй. Буриадуудад тунгус цус их холилдсон юм шиг харагддаг.

Голдуу илүү жартгар нүд, том шанаа, эрэгтэйчүүдийнх нь сахал үс багатай байдлаар гадна төрхөөрөө ялгагддаг нь үүний баталгаа боловуу. Бид адилхан нэг соёл, зан заншил, хэл, бичиг үсэгтэй нэг ард түмэн. Тусгаарлал сүүлийн 300 жилд болсон хэрэг.

Харин өнөөгийн Оросын буриадууд өөрийн уг этник цөмөөсөө улам холдож, тусгаар бичиг үсэггэй болон түүгээрээ дамжин өөр шинэ хэл үүсгэж буй нь магадгүй, шинэ угсаатан үүсэх хандлагын ирмүүн явц байж болох юм.

Сартуул гэдэг Хорезмын монгол нэр

- Сартуулыг монгол хүмүүс биш, Хорезмаас гаралтай гэж ярилцдаг.

Энэ нь Завханы баруун талын, Увсын зүүн талын сумд. Урьд бол Сэцэн Сартуулын хошуу гэж байжээ. Хорезмаас гаралтай гэдэг дээр үнэний хувь бий, монгол биш гэдэг нь ёстой учир утгагүй үг. Ерөөсөө монгол гэж юу гэсэн үг вэ? Цуснаас нь байтугай генээс нь шинжилгээ аваад тийм жишиг үзүүлэлт байхгүй шүү дээ. Ямар соёл иргэншилд хамрах, ямар хэлээр ярьдаг, ямар зан заншилтайгаар тухайн үндэстнийг тодорхойлно.

Ингэхээр энэ бол биогенетик гэхээсээ социологийн нэр томьёо. Хорезмаас дархчуул голдуу хүмүүсийг авчирч байлгаж байсан нь нэн эртний явдал. Тэр үед Хорезмыг монголчууд Сартуул улс гэж нэрлэдэг байлаа. Энэ хооронд цус холипдох явдал эцэс төгсгөлгүй явагдаж, тэд бүрэн монголжсон төдийгүй бүрэн халхжсан.

Сартуул аялгад төв халхаас ялгагдах ердөө 17 үг бий гэж судлаачид хүртэл хэлдэг. Жишээ нь аймаар гэхийг аймаагүй гэж хэлдэг шүү дээ. Үүнээс гадна энэ олон зуун жилийн турш сартуулын хошууныхан тэндээ хаалттай популяци байгуулаагүй учир этникийн бүрэн ижилшил болжээ.

Завханы Яруу, Дөрвөлжин, Ургамал, Увсын Өндөрхангай, Зүүнхангайн гарал үүсэлтэй л хүн байвал монгол биш узбек гээд байхнээ дээ! Урьдын Засагт хан аймгийнхан шүү дээ. Халхын дөрвөн аймаг байсны нэг. Иймээс сартуулууд бол жинхэнээс жинхэнэ халх мөн гэмээр байна. Халх гэдэг угсаатны ижилшил маань нэлээд сүүл үеийн ойлголт гэж дээр хэлсэн байх аа?
- Төв халх гэж сүүлийн үед их ярих боллоо. Энэ өр нь юу гэсэн үг вэ?

Ерээд оны эхээр төв халхын жинхэнэ монголчуудын холбоо энэ тэр гэх маягийн ч юм байгуулагдаж, энэ Зэнээ мэт нь их идэвхтэй гүйж байсан байх шүү.

Гэрсэнзийн ач нар өнөөгийн Монголын нутаг дээр тус тусдаа ханлиг байгуулсан. Сүүлд манж нар Засагт хан, Түшээт хан хоёрын завсраар Сайн ноён хан гэж байгуулсан. Ингээд Сэцэн хантайгаа нийлээд халхын дөрвөн аймаг бопж байгаа юм. Газар зүйн хувьд энэ дөрвөн аймгийн төвийн хэсгийг л төв халх гэж байгаа байх даа.

Гэхдээ зан заншлын нэг том ялгаа бий, юу гэхээр газар зүйн энэ төв байрлал нь монголчуудын айраг хийдэг, уртын дуу дуулдаг этнографын үзэгдэлтэй хил хязгаараараа бараг давхцдаг. Ингэхээр төв халх гэдэг маань айрагны монголчууд гэсэн утгатай болоод ирж байгаа биз. Би өөрөө эцэг, эх аль алинаасаа жинхэнэ төв халхын хүн боловч нэг их бахархаж гайхуулаад л хөөрч давхиад байх шалтгаан яавч биш л гэж бодож байна. Үндсэндээ айрагны хүүхэд ихтэй газар шүү дээ, тийм болоод л холбоо молбоо байгуулж гүйгээ биз.

- Халх дотроо сартуул, хотгойд, илжгэн гээд байх юм. Тэгснээ цаашлаад боржгон халх болоод явчихна. Тэр нь л аминдаа жинхэнэ цэвэр цусны араб үүлдрийн морь гэдэг шиг л болоод ирж байх шиг байгаа юм. Саяхан овог тогтоогоод эхлэнгүүт хүн амын ихэнх нь боржгон овогтой болох шив дээ!

Илжгэн халх гэж Увсын наад халх гурван сумынхны нэр. Илжигний хошуу гэж байсан, үүнийг эл эзэн буюу халхын хаяаных гэсэн утгатай гэж тайлж уншдаг юм билээ. Хотгойд бол халхжсан ойрдууд бололтой. Завханы хойд, Хөвсгөлийн баруун талаар бий. Чингүнжав энэ хонхрын хүн л дээ. Халхжсан ойрдуудад үүнээс гадна Архангайн Өлзийт хавийн өөлдүүд орно.

Урьд Харчины ноён Манжийн хаанд зарга үүсгэсэн учир «Харчингуудыг үхрийн баас шиг цувуулна» хэмээн хаан занаад уг ястныг шинээр байгуулагдсан өртөөний дагуу цувуулан тараасан юм гэнэлээ. Харчин гэдэг маань өвөрлөгчид, одоогийн өвөр монголчууд дотор нилээд томд орох ястан л даа. Манайхан хорчин гэх нь ч байдаг.

Ингээд одоогийн Сүхбаатарын урдуур, Дорноговийн хойгуур, Дундговийн урд хоёр гурван сумаар, тэгээд Өмнөговийн баруугаар харчингуудыг өртөө дагуулан байрлуулсан нь аяндаа бүрэн халхжижээ.

Дарьгангын хошууныхан гэхэд хэдийгээр дарьганга ястан гэх боловч хэл аялгын хувьд халхаас өчүүхэн ч ялгаа байхгүй шүү дээ. Ер нь хэдэн зуун км-ээр нүүдэллэдэг улсыг суурьшмал ард түмэнтэй адилхан угаасаа тэндхийнх, тэндээс ирсэн цагаачлагчид гэж ялгах бэрхтэйгээс гадна утга учраар ч бага.

Биендээ ижилшиж уусч, шинээр овог отог аймаг, аяпга үүсгэж миграци хийх нь ердийн үзэгдэл болсон зүйл. Үндэстэн, үндэсний үзэл, үндсэрхэг үзэл гэгч маань нэлээд шинэ үзэгдэл юм шүү дээ. XVIII зуунд Францын хувьсгалаас Европт гарч XIX зуунд Америк тив тэр чигээрээ энэ үзэгдэлд автсан бол XX зууны эхээр Азид, дунд үеэс нь Африкт газар авсан феномен. Боржгон нь жинхэнэ монгол гэж хэн хэлсэн юм? Одоо хүмүүс үй олноороо чухамхүү яг л боржгон болохоо хаанаас мэдсэн хэрэг вэ? Жинхэнийн жинхэнэ боржгон монгол байхаараа бусдаасаа дээр болчихдог хэрэг үү? Иймэрхүү төрлийн олон асуулт гарч ирнэ л дээ.

Бидний ойлголтоор бол цэвэр цусны Швейцарь хүн гэж байхгүй

- Үндэстэн хийгээд үндэсний үзэл нь шинэ үзэгдэл, XX зуунд Азид орж ирсэн гэдгээ жаахан дэлгэрүүлж ярихгүй юу?

Урьд хүний түүх хүчтэй нь хүчгүйгээ эзлэн түрэмгийлэх, эрхшээлдээ авах гэсэн зарчмаар хэдэн мянган жил үргэлжилсэн. Харин Евролт болсон 30 жилийн аймшигт дайны дараа байлдагч талууд хэн нь ч хэнийгээ дийлэхээ болиод ирэхээр сүүлдээ Вэстфалийн гэрээ гэдгийг байгуулжээ.

Ингээд эргэн тойрон нь хүлээн эөвшөөрсөн бол түүнийг улс үндэстэн гэж үэээд дотоод хэрэгт нь орохгүй гэсэн цоо шинэ эарчим гарч ирсэн байна.

Үүний анхны үр дүн нь Швейцарь улс л даа. Ийм үндэстэн байхгүй боловч чухам тэрхүү өгөгдсөн нутаг дээр герман, франц, итали хүмүүс өөрийн төр улсаа байгуулж, бодлогоо өөрийн үзэмжээр явуулахыг эргэн тойрных нь хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Ингэж зөвшөөрөгдсөн улсын nation-state гэдэг. Болхидуу орчуулгаар үндэстэн гэсэн үг. Үүний дараа 1776 онд АНУ тусгаар тогтнолоо зарлаж Англиас тусгаарлалаа. Энэ тухай Мел Гибсоны тоглосон "Эх оронч" гээд сайхан кино цаагуур чинь гараад байгаа шүү дээ. Америк үндэстэн төрж, америк үндэсний үзэл, америк эх оронч гэсэн цоо шинэ санаа гарч ирж байгаа биз!

Үүний дараахан Францын хувьсгал гарсан. Австри, Герман, Оросын эзэмшилд байсан олон угсаатнууд өөрсдийн тусгаар төрийг байгуулж үндэстэн-улс болохоор тэмцэж эхэллээ. XIX зуунд Латин Америкийн олон орон .тусгаар тогтнолоо зарлаж, хэдийгээр испанийн соёл иргэншлийн шууд залгамж боловч аргентин үндэстэн, чилийн эх орончид, перугийн үндсэрхэг үээл гээд тус тусдаа гараад ирж байгаа юм. Англи, Франц, Испани, Түрэг, Холландын эзэмшилд байсан Азийн олон орон ялангуяа Японы Мэйжийн хувьсгалын дараа сэрж өөрийн тусгаар тогтнолыг олж, үндэс угсаагаа тодотгох гэж тэмцэж эхлэв.

Хятадын 1912 оны хувьсгал "муу гаралт манжуудаас салж өөрийн цэвэр хятад Мин улсаа байгуулъя" гэсэн уриатай байсан. Үүнээс өмнө ч Тайпингийн бослого, лапын бослого, хар тамхины дайн, боксёрын бослого зэрэг нь үндэстний хувьд бие даан босч ирэх гэсэн оролдлогууд юм. Харин Хятадыг үндэстэн-улс гэж 1922 онд л Вашингтоны гэрээгээр зөвшөөрсөн.

Монголд үндэсний ухамсар 1907 оноос сэргэн ирж, 1911 онд тусгаар төрөө байгуулсан хэрэг. Коммунистууд энэ чухал оныг ойшоодоггүй, ач холбогдлыг нь үргэлж бууруулж 1921 онтой харгалдуулж байдаг нь тун тусгүй хэрэг. Уул нь энэ жил тусгаар тогнолын 90 жилийн ой маань болж байгаа юм шүү дээ.

1911 оны тусгаар тогтнол бол 1206 оныхтой дүйж очихуйц чухлаас гадна орчин үеийн утгаар анх удаа үндэсний тусгаар тогтнолоо эарлаж буй хэрэг. Энэ бол Америкийн 1776 он, Францын 1789 он, Гучин жилийн дайны дараах Герман, Японы 1868 он, Хятадын 1912 он, Энэтхэгийн 1950 он, Австрийн 1955 он, Казахстаны 1991 он шиг бидэндээ маш чухал цаг мөч юм.

Харин Монгол Улс нь 1946 онд үндэстэн-улс болсон. Үүнийг ч бас манайд үл тоомсорлодог. Үндэсний үзэл, үндэсний ухамсар маш чухал зүйл. Харин хэтрээд ирэхээрээ хортой эд. Үүний лай ланчгийг Афганистан, Иранаас эхлээд олон улс эдэлж байна. Үндэсний хэт хөөргөн байдал эргээд дэлхийн хөгжлийн урсгалыг харах нүдийг тагпаж, ертөнцөөс сондгойруулан, хөгжлийг боймлоно.

Үүний тод жишээ бол Төвд юм даа. 1911 онд Монголтой зэрэг өөрийн тусгаар тогтнолыг зарласан Төвдийг бушуухан өрнийн соёлтой холбож, баруунжуулж модернизацид оруупах гэсэн өөрийнх нь хүч дотроо нэлээд хүчтэй гарч иржээ. Харин хэт үндэсний үзэлтэй, өөрийн л бол өөдөө өргөдөг, өнгөрсөн баларсан юмаа үндэсний халдашгүй зан заншил ёс дэглэм гэж үздэг, гадны зүйлийг үл тоомсорлодгоор барахгүй хялайн хардаг хуучинсгууд нь тэдэнд саад хийн бүдүүлэг харанхуй байдлыг нь авч хоцорсон.

1952 онд Хятадын чөлөөлөх арми орж ирэхэд бүдүүлэг төвдүүд өөдөөс нь юу ч хийж чадаагүй. Энэ урт хугацаанд соёлжиж боловсроод, холбоотон сүлбээтэнтэй болж, олсон тусгаар тогтнолоо авран хамгаалах бололцоо байсан ч үндэсний онцлог гэгдэх бүдүүлэг ёс заншилдаа хүлэгдсээр хайран цагийг дэмий өнгөрөөжээ.

Монголчууд Оросжсон уу?

- Өвөр монголчууд биднийг их оросжсон гэж ярилцдаг. Харин бид тэднийг хятаджсан гэцгээдэг. Үүнд аль аль талдаа үнэний хувь байх шиг байдаг юм. Соёлоосоо гадна сэтгэлгээний том ялгаа бидний хооронд бий болжээ.

Бид оросжсон гэдэг нь худлаа, тэд хятаджсан гэдэг нь үнэн гэж бодож байна. Азийн ард түмнүүдээс хамгийн түрүүн өрнөджсөний нэг нь бидний монголчууд. Өрнийн соёл иргэншил Оросоор дамжин XX зуунд маш хүчтэй нэвтэрсэн. Иймээс бид сүүлийн арван жилд маш хурдан америкжиж чадаж буй хэрэг.

Дэлхий тэр чигээрээ өрнийн иргэншлийн бүрэн нөлөөнд орж өрнөджиж байна. Түүний дотор хятадууд сүүлийн үед маш идэвхтэй өрнөджиж, баруунжиж, америкжиж байгааг бэлхнээ харж байгаа. Харин Өвөр монголчууд сүүлийн 100 жилд маш их хятаджиж, хятадын соёл заншлын нөлөөнд их автжээ. Биднийг урапдуулаад америкжуулахад тэд хол хоцорч таарна. Учир нь өрнийн соёл сэтгэлгээ гэдэг тэдэнд бидэнд байгаагаас хол хөндий зүйл.

Хятадын зориудын бодлогын үндсэн дээр хятаджиж амжаагүй нь дэндүү монголоороо үлдсэн. Өөрөөр хэлбэл монгол хүн гэж нэг иймэрхүү байсан байх даа гэмээр. Үндэсний онцлог гэгдэх хоцрогдсон зан заншил, ертөнцөөс тасархай байдлаа авч хоцорсноор барахгүй үүнийгээ ихэд үзэн Чингис хаан, монгол хэл, эртний шүлэг, ардын заншил, язгуур урлаг ч гэх шиг хэдхэн зүйл ярианы сэдэв дотроо эргэлдэх болжээ.

Үндэсний үзлийн хальсан дотроо боймлоод музейн үзмэрэрхүү болж ирж байна гэсэн үг л дээ. Өвөр Монголын «Одон» телевиз хараад суухад энэ нь өөрийн эрхгүй бодогддог юм. Эрдэм ном сураад энэ байдлаасаа гарах гэхээр хятад болон өөрчлөгдөхөөс аргагүй. Чухам чингэсний дараа л өрнөджих асуудал гарч ирнэ шүү дээ. Нийтийн соёл боловсролд хүрье, ХХ зууны хүн шиг амьдарья гэвэл үгүйдээ л хятад авгай авч байж энэ замаа нээх шаардлага гарах болов уу.

Бид хоорондоо таслагдан тусгаарлагдаж хэтэрхий олон жил болсон учир үндэсний хувьд салж, хоер өөр үндэстэн бопжээ. Үндэстнүүд биенээсээ салан салбарлаж шинээр этникийн бүлэг түүхэн явцыг бид өөрийн нүдэн дээр харж байна.

Оросын буриадууд ч уүний жишээ. Тэд оросжсоноор барахгүй өөрийн хэлний аялгыг бичгийн хэлбэрээр батлагаажуулан этникийн шинэ бүлэглэлийг үүсгэж байна. Харин тэдний нийтийн соёлд хүрсэн төвшин сайн, манайхнаас ч хамаагүй илүү.

- Тэгвэл тувачуудын тухай юу гэмээр байна?

Тэд Гадаад Монголын нэгэн хязгаар байснаа 1944 онд ЗХУ-д дагаар орсон. Этникийн хувьд монгол юм уу гэхээр хэл нь өөр. Гэхдээ тэдний хуучны зураг хөргийг харахаар монгол дээл, ээтгэр гутал өмссөн, будда шүтсэн, төвд нэртэй байдаг юм. Урианхай гэж нэрлэдэг байсан шиг байгаа юм. Гэтэл Баян-Өлгийд зүв зүгээр монгол хэлтэй урианхайчууд бий.

Өлгийнхнийг алтайн урианхайчууд гэдэг, ойр ястан, өөрөөр хэлбэл монголчууд. Туваг урьд Тагнын урианхайчууд гэдэг байжээ. Түрэг, монгол угсаатны завсрын үндэстэн юм шиг байгаа юм. Манайд одоо Өлгийн Цэнгэл суманд цөөн тооны тагнын урианхайчууд байгаа байх.

1944 онд ЗХУ-д дагаар орохдоо танну-тува гэдэг байв. Танну гээд байгаа нь тагна гэсэн үг сунжирсан болов уу. Шашин шүтлэг заншлын хувьд монголчуудтай, тэр дундаа ойрдуудтай их ойр.

Мөхөж буй үндэстний нэг жишээ л дээ. Оросууд олон жилийн турш нутгийн баялгийг нь сонирхсон болохоос хүн ардыг нь тэр чигээр нь хаячихсан юм шиг. Нийтээрээ шахам архинд орчихсон, гэмт хэрэгтнүүд хавтгай давамгайлсан, хоцрогдсон бүдүүлэг гэж найгаа алдсан юм билээ.

Тувад очиж үзсэн олон хүн өөрийн нүдээр хараа биз дээ. Нийтийн соёл боловсролоос ангид давхиад байвал үндэстэн юунд тулж очдогийг тэд амьд гэрч болон харуулж байна. Үүнээс бид ихээхэн сургамж авах ёстой юм шиг санагддаг.

Тэдний төрөл садан бол манай цаатангууд шүү дээ. Сүүлийн жилүүдэд цаатан гэдэг өрнө дорныхонд бүү хэл бидэндээ ч музейн үзвэр, аялал жуулчлалын олз омог өгөгч болоо шив дээ. Тэднийг өрөвдөн хайрлаж, нулимс дуслуупах нь хүртэл эзэндээ мөнгө авч ирнэ. Хөвсгөлийн дархадууд энэ сайхан зах зээлийг соргогоор ажиглаад цаатны дүрд тоглох нь хөөрхөн бизнес болсон бололтой.

1998 онд Дарханд нар хиртэхэд гадаадыханд Раахын амнаас сарыг цаатан бөө нар хэрхэн бөөлж гаргадгийг харуулахаар майхантай ирсэн баахан салбаганаж навсганасан юмнууд үнэндээ Уралын их сургууль төгссөн бизнесменүүд байв гэж дуулдсан шүү. Раах сарыг залгидаг нь бөөгийн ойлголт биш уг төвдөөс гарсан домог л доо.

Төвд галбирын хүмүүс Говь-Алтайд элбэг

- Гадны цус холилдсон гэж цусны "ариун цэвэр" тогтоох дуртай манайханд хөөрхөн далим болох үг байна даа!

Энэ бол цэвэр антропологийн асуудал. Соёл, тэр дундаа социологитой ямар ч холбоогүй зүйл. Антролологичид хүнийг 35 ангид хувааж үздэг тухай би түрүүн ярьсан. Монголд хойд хятад, тунгус, төвд галбирын хумүүс бий. Төвд галбирын хүмүүс ялангуяа Говь-Алтайн урдуур их байдаг шүү дээ. Давхраа бүхий дүрлэгэр нүдтэй, нэлээд үсэрхэг, дэлдгэр маягийн чихтэй, сүрхий хар тал руугаа хүрэн бор царайтай.

Утай, Гүмбэний мөргөлийн гол зам түүгээр олон жил тогтож байснаас шалтгаалсан ч байж болох юм. Монголчуудын цусны биохимийн судалгааг Ц.Батсуурь доктор, генетик судалгааг С.Нямхишиг доктор хийсэн юм. Цусны болоод генийн ижил төстэй байдлыг нь нутгийн байршлаар тодруулсан гэсэн үг л дээ.

Мэдээж шал өөр үндэстний хувьд Баян-Өлгийнхөн нэлээд өөр хэв шинжийг үзүүлж байгаа юм. Говь-Алтайн урдуур бас тийм шинж их илэрдэг. Тиймээс ч тэндээс ухаантай, царайлаг улс олон төрдөг биз. Ямар сайндаа ганц жижиг сумаас есөн генерал төрсөн байна гэхэв дээ. Цус сайн холилдох тусмаа хүний чанар сайжирна шүү дээ.

Хоёр өөр арьстны дундаас төрсөн хүүхэд царай зус, бие бяпдар, оюун ухаанаар эцэг эхээсээ дээр байх нь туйлын элбэг. Эх эцгийн ген хэдийчинээ холдсон байна ур удамд төдий сайн. Морь мал дээр ч манайхан сайн мэддэг, холоос хуц, ухна дуурч ирэв энэ тэр гэж ном зохиолд гардаг биз дээ.

- Монгол хуний удмын санг хайрлан хамгаалах тухай Үндэсний аюулгүй байдлын хуульд заасан байдаг. Энэхүү удмын сан гээч нь тэгэхээр юу болж байна?

Ичиж үхмээр дамшиг гэдэг чинь л наадах чинь дээ. Эргүүлээд орчуулбал генофонд гэсэн үг юм шиг байгаа юм. Генофондыг мал дээр ярьдаг. Их сүүтэй үнээ, нарийн ноолуурын ямаа, олон өндөг гаргадаг тахиа зэрэг бол хүн төрөлхтний олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр шим.

Иймээс энэ төрлийн сайн угсааны үүлдрийн малын удмын санг цэврээр нь хадгалж цааш цэврээр нь үржүүлэх шаардлага гарна. Хүний хувьд гэвэл ийм асуудлыг тухайн үедээ нацистууд л гаргаж ирж байсэн байх. Хорвоогийн хүмүүс антропологийн хувьд буюу гадаад төрхийн хувьд ялгаатай болохоос сайн муу цус, тэр дундаа ген гэж үгүй л дээ.

Хүний үүлдэр угсааг сайжруулах тухай яриа XIX зуунд яригддаг байсныг эүгэник онол гэдэг. Хэрвээ энэ нь оюуны хөгжлийн тухай ярьж байгаа юм бол дан ухаантны популяци буй болгох гэвэл тэр "үржүүлгэнд" нь тэнэгүүд ч зайлшгүй шаардлагатай байдаг. Би энд биологи ярьж байна шүү дээ.

Социологи талаасаа бол өөр л дөө. Эртиий Евролын хаад язгууртнууд өөрсдийгөө цэнхэр цустай гэж үзэн язгуургүй хүмүүстэй цус холилддоггүй байж.

Үүнээс болж Хабсбүргийн уруул гэх сэтэрхий уруул, хэмофил хэмээх цус үл бүлэгнэх өвчин хаадын дунд үеэс үе дамжин хадгалагдан зовоож байсан байх юм.

Манайд ч язгууртнуудыг цагаан ястан гэх ба сурвалж язгуургуй бол хар ястай гэдэг байсан, Хар гэдэг нь харан, харад, арад гэсээр өнөөгийн "ард" гэдэг уг буй болсон байна.

- Гэхдээ жүүд үндэстэн хавьгүй ухаантай байдаг шүү дээ. Дэлхий дээр 15 сая жүүд бий боловч жишээ нь Нобелийн шагналтнууд дотор тэдний эзлэх хувь хавьгүй өндер!

Усан тэнэг жүүд зөндөө л байдаг байх. Статистик утгаар нь авч үзвэл жүүд, унгар гээд цөөн тоотой мөртлөө оюуны хөгжил сайтай үндэстэн хааяа тохиолдоно. Ёстой олон зууны турш шигшигдэж сайн холилдсоны үр дүн байж болох юм шүү. Өнөөгийн Унгарын хүн амын 99 хувь нь герман, роман, түрэг, словян цустай сайтар холилдсон юм гэнэлээ. Жинхэнэ унгар царайтайгаа үлдсэн хүмүүс нь нутгийн өмнөдөд суух цөөн тооны тариачид бий. өргөн шанаатай, хар үстэй, бор нүдтэй, бие жижигтэй тэд нэлээд содон маягтай шүү.

Унгарууд Ееропт орж ирээд мянга гаруй жил болохдоо өөрийн соёл, хэл, үндэсний онцлогоо сайтар хадгалж чадсан байна. Гэхдээ үүнээ зожигруулан авч үлдээгүй харин ч нийт тивийн соёл иргэншилтэй нягт уяж өгчээ.

- Эргээд монголчууд рууваа оръё. Монголчууд тэгэхээр нэлээд цус холилдсон хүмүүс болж таарах нээ дээ?

Цус холилдох гэдэг маань биологи, генетик талаасаа нэлээд утгагүй үг шүү. Илүүтэй социологи, психологийн утга агуулж явдаг юм. Мэдээжийн хэрэг тухайн популяцид генийн зарим факторын онцлог шинж бий боловч энэ нь сайн муу гэсэн ямар ч утга илэрхийлэхгүй шүү дээ.

Түүхийн явцад монголчууд нэлээд цус холилдсон, энэ нь ч аргагүй юм. Биологийн утгаараа таван саяас доош хумүүс популяци болж чаддаггүй. Юу гэсэн үг вэ гэхээр хаалттай систем үүсгэх юм бол таван саяас доош хүн хоорондоо цус ойртон мөхөл рүүгээ явна гэсэн үг.

Гэтэл XX зууны сүүлчийн хагасаас өмнөх бүх түүхэнд энэ газар нутаг дээр саяас илүү хүн амьдарч байгаагүй. Энэ нь заавал цус холилдохыг цаанаасаа шаардаж байна гэсэн үг л дээ. "Бараг л хязгааргүй шахам өргөн орон зайд нүүдэл хийж, үргэлж дайн байлдаан, миграци хийж явсан ард түмний хувьд байнга цус сэлбэж байж өдий хүрсэн болов уу.

Түүнээс гадна ургийн бичиг хөтлөх зэргээр ухамсартайгаар цус сэлбэх явдал ч түгээмэл байсан байна. Сонирхолтой нь монгол, түрэг цус цагаан арьстан болох оросуудад нэлээд шингэсэн гэж үздэг. Тиймээс ч "оросыг сайн маажвал цаанаас нь татаар гараад ирнэ" гэсэн барууныхны үг байдаг.

Монгол, манж цус ч хятадуудад нэлээд халдварласан байх. Энэ бүхэн бол дайн, миграцийн үр дагавар л даа. Харин орос, хятад цус монголчуудад орж шингэсэн нь бараг үгүй. Энд соёл иргэншлийн хэт зөрөө нөлөөлдөг байх. Монголчуудын гол холилдсон цус нь манж, хамниган, тунгус, түрэг, уйгар, төвд зэрэг соёлын төвшин ойролцоо, амьдралын хэв маяг төстэй үндэстнүүд. Үүнд газрын ойр, түүхэн хэлхээ холбоо ч үйлчилнэ.

Өдрийн Сонин, 2001 оны 11 сар.