ARMANEMPIRE

"Агуу ихийн өмнө бишрэн сөгдөх бус түүнийг гэтлэн давах"

Saturday, June 29, 2013

Анхдагч :-)

Posted by Ален Арман at 8:47 AM No comments:
Newer Posts Older Posts Home
Subscribe to: Posts (Atom)

Манай кампаниуд

А.Арман “Худаг”

Аяа ёроолгүй гүн амьдралын худаг оршивой. Худгийн ус нь үргэлж дүүрэн мэлтэлзэх бөгөөд огиудас хүргэм муухай үнэртэй учир тэнгэр бурхад байтугай тэнэмэл сүгнүүд ч ундаасан цангалаа гээд үл амсана. Жорлонгын ногоон батгана хүртэл ирмэг дээр нь суухаас сэжиглэн тойрон дүнгэнэх. Гагцхүү тэр худгийг томоос том хохимой толгойгоор хийсэн шанага атган сахиж суугаа бөөсөнд идүүлсэн үс нь сэгсгэр Үхэл эмгэн яг арав тоолоод нөгөө шанагаараа цүл палхийтэл утгаж аван залгилах бөгөөд заримдаа хэт том балгаад хахаж цацан, хараал зүхэл болон байж баахан хүний гавлын ясыг газар луу нулимах аж. Тэр худаг сая сая жилийг орчлонд элээсэн боловчиг хэзээ хэн түүнийг Үхэл эмгэнд зориулан ухаж гаргасныг таахын аргагүй. Нэн гайхалтай нь худгийн усанд, цангинах инээд, цурхирах уйлаан, халуун янаглал хайрын шивнээн, ганцаардсан согтуу толгой бурхдыг хараах дуун, түүнээс давж гарах гэсэн унзад лам нарын хүнгэнэсэн бувтнаа гээд ертөнцийн бүхий л хөг аялгуу шингээстэй байх. Бас чинагш үүлэн чөлөөний нар, бүрхэг тэнгэр, шороон шуурга, ертөнцөд мэндэлж буй нялх үрсийг тасар татан зулгаах цөөвөр чоно, сүүлчийн амьсгаа авч буй орчлонг орхигсод хийгээд шунал тачаал, сувьдаг муухай авир, алт мөнгөнд гялбасан нүднүүд, аз жаргал хэмээх шулмасын зохиосон хоосон мөрөөдөл мөчөөрхлүүд тов тодхон харагдах бөгөөд тэд бүгд л хар бараан өнгөтэй аж. Харин үнэн ариун, сайн сайхан юм бүхэн цав цагаахан өнгөтэй үзэгдэх ёстой гэж Үхэл эмгэн одоогоос долоон зуун жарны өмнө их говийг арайхийн гатлаад, хатаж үхэхийн даваан дээр дэргэд нь буусан нэгэн зөнч хэрээнд үхдэлийн нүд ухах хооронд нь санамсаргүй ам алдсан юм гэнэ лээ. Гэвч тэр цав цагаахан өнгийг Үхэл эмгэн өөрөө хэзээ ч олж хараагүй мөртлөө цагаан өнгө худгийн усанд заримдаа гарч ирдэг ч нас өндөр болсноос ширгэж муудсан энэ муу хоёр нүд л тэр цагаан өнгийг олж харж чадахгүй байна, муу хар лүднүүдийг энэ хэрээнд хаяж өгөх юм хуна гэхийг сонссон зөнч хэрээ тэр өдөржин Үхэл эмгэний нүдээ хаяж өгөхийг нь хүлээж баахан цаг гарзадсан гэх. Учрыг угт нь ухвал Үхэл эмгэний салбархай дээлний хормойнд хэдэн одой бирд хоргодчихоод, найрлаж байдаг гэх бөгөөд тэд эмгэнийг яг арав тоолоод шанагаараа утгаж уух тоолон асгаж цутгах мөчийг их л сурмаг ашиглаж домбо саванд тосож авах нь нөгөө гайхал зөнч хэрээ үхдэлийн нүд ухахтай юун зүйрлэх. /үргэлжлэл бий/

Афоризм

Homo sum et nihil humani a me alienum pumo /латин/
Би Хүн. Тийм болохоор хүнд байдаг бүхэн надад харш биш.

Honesta mors turpi vita potior /латин/
Муу амьд явсанаас сайн үхсэн нь дээр.

Aquila non vaptat muscas /латин/
Бүргэд ялааг тоож шүүрдэггүй.

Blog Archive

  • ►  2014 (2)
    • ►  February (1)
    • ►  January (1)
  • ▼  2013 (6)
    • ►  October (2)
    • ▼  June (1)
      • Анхдагч :-)
    • ►  April (2)
    • ►  March (1)
  • ►  2012 (11)
    • ►  December (1)
    • ►  November (1)
    • ►  June (1)
    • ►  April (4)
    • ►  March (1)
    • ►  February (2)
    • ►  January (1)
  • ►  2011 (8)
    • ►  September (1)
    • ►  July (1)
    • ►  June (1)
    • ►  April (5)
  • ►  2010 (2)
    • ►  April (2)
  • ►  2009 (15)
    • ►  September (1)
    • ►  August (8)
    • ►  July (2)
    • ►  June (2)
    • ►  April (1)
    • ►  March (1)
  • ►  2008 (3)
    • ►  November (3)

миний тухай

My photo
Ален Арман
Би Хүн
View my complete profile

Аяганы ёроолд тунасан үгс

Омогтой хүнийг дарлавал
Хорсох тул нэр цолоор баясга
Дээрэнгүй хүнийг хөгжөөвөл
Хэрэг гарах тул их битгий хэрэгс
Атаач хүнд нүүр эс өгвөл
Гомдох тул сайхан загна
Харамч хүн ширхэг утсыг ч
Харамлах тул наймаа бүү хий
Зусарч хүнтэй нөхөрлөвөл
Зоргоор болох тул дорд суудлыг барь
Ховч хүнтэй үг хэлэлцвэл
Хүний гэмийг сонсох тул үгэнд бүү итгэ
Их хүнийг эс нүүрдвэл
Өмөг үгүй болох тул ёсын төдий хүндэл

Бодож байна...

Бодож байна...
Зохиогчийн нэрийг дурьдаж хуулбарлахыг зөвшөөрнө. Picture Window theme. Powered by Blogger.