Monday, April 29, 2013

Надад МҮОНРТВ-ийн Захирлуудын зөвлөл гэсэн нөхдүүд ийм "гомдол" гаргажээ.

"МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Л.ПҮРЭВДОРЖ ТАНАА Үндэсний зөвлөлийн гишүүн А.Арманы ёс зүйн тухай Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз нь хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж олон нийтийн эрх ашигт үйлчлэх үндсэн үүргээ нэр төртэй биелүүлжбайна. Үндэсний хэмжээнд төдийгүй Монгол орныг дэлхий дахинд сурталчлан таниулах, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг үзэгч сонсогч олондоо цаг тутамдхүргэж, хууль тогтоомжийн хүрээнд үйлажиллагаагаа тасралтгүйявуулсаар байна. Сүүлийн үедМҮОНРТ-ийн үйлажиллагааг илэрхий мушгин гуйвуулсан ташаа мэдээлэл зарим сонин хэвлэл,сайт, арилжааны телевизээр удаа дараа цацагдах боллоо. Энэхүү гүтгэлгийн шинжтэй мэдээлэлд МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн гишүүн А.Арман байнга оролцож байгаа нь манай хамт олны дургүйцлийг хүргээд зогсохгүй Үндэсний Радио, Телевизийн нийт ажилтан, удирдлага үзэгч сонсогчдын хооронд үл итгэлцэх байдлыг бий болгох, нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх оролдлого болон харагдаж байна. Бодит байдалтай нийцэхгүй энэхүү мэдээлэл нь хэн нэг иргэний үзэл бодол гэхээсээ илүү ОНРТ-ийн удирдах дээд байгууллага болох Үндэсний зөвлөлийн байр суурь мэтээр ойлгогдожбайна. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь хүний эрх боловч Үндэсний Зөвлөлийн гишүүн А.Арманы удаа дараагийн, энэхүү мэдээллийн асуудлаар Үндэсний зөвлөл хэлэлцэж, бидэнд зохих ёсны хариу өгнө гэдэгт итгэлтэй байна. /Үндэсний зөвлөлийн гишүүн А.Арманы сонинд өгсөн ярилцлага, телевизээр дамжуулсан мэдээллийг хавсаргав/ МҮОНРТ-ИЙН ЗАХИРЛУУДЫН ЗӨВЛӨЛ гэжээ. ккк. Харин энэ нөхөд удирдах дээд байгууллагынхаа гишүүний санал, шүүмжлэлийг хүлээж авахаас татгалзаад зогсохгүй, түүнд нөлөөлөх гэж янз бүрээр оролдож, татвар төлөгчдийн мөнгийг дураараа үрэн таран хийдгээ зүй ёсны зүйл гэж үзэж байгаагаа нотлон харуулж, үзэгч түмний болон тэнд ажилладаг нийт уран бүтээлчдийн нэрийг барьж гомдол гаргаж байгаа нь хариуцлагагүй алхам юм. Би энэ талаар удахгүй хэвлэлийн бага хурал хийж,энэхүү мэдэгдэл нь ҮЗ-ийн гишүүн надад шууд нөлөөлөх гэсэн ээлжит оролдлого гэж ҮЗ болон бусад холбогдох байгуулагуудад нь гомдол гаргах бодолтой байна. Хэнийх нь зөв гэдгийг хүн болгон мэдэж байгаа хойно. Бас миний бүх хэлсэн ярьсныг бүртгэчихжээ, чааваас гэж ккк

No comments: